Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг хуульчилна

Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, сайн ажилласан төрийн албан хаагчийг урамшуулж, хангалтгүйд нь хариуцлага тооцож байна.

Сахилга, хариуцлагыг улам дээшлүүлэх, төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ шударгаар биелүүлэх, төрийн албанд итгэх олон нийтийн итгэлийг баталгаажуулах, төрийн албаны соёлыг төлөвшүүлэх зорилгоор ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан Ажлын хэсэг Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулан хэлэлцүүлж эхэллээ.

Нэр бүхий судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь тодорхой болсон байна. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга, хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ.

Энэ бүхэн нь улс, төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэж үздэгээ Монгол Улсын сайд Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Ёс зүй нь тухайн хүний зан, төлөвшил зэрэгтэй холбоотой учир хуульчлах нь зохимжгүй гэдэг ч өндөр хөгжилтэй орон, тухайлбал Канад, Япон зэрэгт энэ харилцааг зохицуулсан дүрэм, хууль байдаг. Эдгээрийг судлан Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, онцлогтой уялдуулж Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хариуцлага гарцаагүй байх, зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, төрийн удирдах албан тушаалтан нь албан хаагчийн сахилга, ёс зүйг манлайлдаг байх зэргийг төсөлд тусгасан байна.

Төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх юм. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх, сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-20 03:12:58
    Намчирхаж тэнэгтэхээ больчих өөр юу ч хийх шаардлага байхгүй.Занданшатараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард иргэдэд хувьцаагаар эзэмшүүлээч.Дүр бүү эсгэ.
    112.72.14.62
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-19 16:33:59
    ЯАХ ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨДӨГ ЮМ. ТАНГАРАГАА ЗӨРЧСӨН ТУЛ БҮГДИЙГ ЦААЗАЛ.
    66.181.184.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-19 11:21:17
    ОЮУТНЫ АМЬД ЯВАХ , ТАВ ТУХТАЙ, АМГАЛАН ТАЙВАН СУРАЛЦАХ СУРГАЛТЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ЧАДААГҮЙ, АХЛАХ КУРСЫН ОЮУТНЫ ДАРАМТЫГ АРИЛГАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДААГҮЙГЭЭС...
    202.9.40.24
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-19 01:14:40
    хуулиар хязгаарлаагуй биш хязгаарласан биелэгдэхгуй байгаа болохоос тэгээд ч орон нутагт боловсон хучин ховор шуу дээ туунээс болдог байх даа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-18 11:29:58
    Aimgiin irgediin toloologchid toriin alba hashdagiig hyazgaarlah heregtei bna.Shine huuliar neeltei bolgosnoor toloogch bolgon darga boloh orsoldoon bolj bna. ...
    122.201.22.79
    Мэдэгдсэн Хариулах