Н.Адъяа: Модон дэр ялзарч унаснаас болж гологдол гарсан гэж хэлэхэд эрт байна
Өчигдөр Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр ачаа ачиж байсан вагон замын баруун тийш унасан ноцтой осол гарсан билээ. Ослын газар дээр одоогоор холбогдох газруудаас ажиллаж байна.

Тэгвэл энэ талаар өнөөдөр УБТЗ-ын Дотоод тээвэрийн хяналтын албаны дарга Н.Адъяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ОХУ-аас Улаанбаатар руу явж байсан 70 вогантай 5745 тонн жинтэй, 1081м урттай галт тэрэг байсан. Дархан өртөөний зөрүүлдэг зам нь 15 байдаг бөгөөд хамгийн наад захын замаар нь хүлээж авах үед хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан. Замаас гарсан воганууд үр тариа ачсан байсан. Нийтдээ найман воган зам төмрөөсөө гарсан, зургаа нь унаж, хоёр нь хазайсан байгаа юм. Хамгийн эхэлж Дархан өртөөнөөс наашаа мэдэгдсэн. Эндээс холбогдох хүмүүстээ мэдэгдэх мессэжийг тарааж, ЗТХЯ-ны хяналтын улсын байцаагчдад мэдэгдсэн. Энэ хэрэг явдлыг гологдол гэж үзэж байгаа. Сэргээн засварлах ажлыг газрын дарга Жигжиднямаа өөрөө удирдан явуулж байна. Одоогоор нэг воганыг босгохоор ажиллаж байна. Гэхдээ нэлээн хүнд жинтэй, дотроо дүүрэн үр тариатай болохоор удаж байна. Өнөөдөртөө сэргээн босголтын ажил бүрэн дуусна” гэлээ.

-Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Галт тэрэг унах шалтгаан төмөр замын дэр мод муудаж ялзарсан байсан гээд байгаа. Төмөр бетоноор сэргээн засварлах боломжтой юу. Ер нь цаашид модон дэртэй замуудыг яах вэ?

-Дэр мод төмөр замын гол бүтээгдэхүүн. Тэгэхээр 1100 км газраар бодоход 2,1 сая мод хэрэг болно. Зөвхөн ганц шугамаар тооцоолж модоход. Дэр төмөр бетон, модон байж болно. Бид нь Хөтөлийн бетон дэр ашиглалтад орохоос өмнө дандаа мод хэрэглэдэг байсан. Ойн бүсийг хамгаалах, ойг огтлохгүй байх асуудал яригдаж эхэлснээс хойш бид төмөр бетон дэрээр сольж байгаа. Гэхдээ богино хугацаанд төмөр бетон дэрээр бүгдийг сольж амжихгүй. Харин их засвар хийхдээ цэвэр бетон дэр хийнэ. Болсон асуудлын тухайд гэвэд гурван дэр мод яваад төмөр бетон дэрээр замаа бэхжүүлсэн байсан.  Гэхдээ модон дэрнээс болж гологдол гарсан гэж хэлэхэд эрт байна. Дүгнэлт одоогоор гараагүй байгаа юм шүү.

-Тэгэхээр гологдол гарах шалтгаан юу байж болох уу?

-Шалтгаан хэлэх боломжгүй. Бид нар улсын байцаагчтайгаа хамтраад шалтгааныг тодруулна. Энэ бол осол гэж ярихаасаа илүү онцгойд тооцогдох гологдол гэж ойлгох ёстой.

-Асгарсан үр тариагаа бүгдийг нь хурааж ачиж авч чадсан уу. Хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар гарсан уу?

-Нэг воганы үр тариа асгарсныг бид нар шуудай, шуудайны ам оёдог машин аваад өчигдөр орой шуурхай ажиллаж, цэвэрлэсэн байгаа. Одоогоор хохирлын хэмжээг хэлэх боломжгүй, хохирол учирсан бол хохирлыг нь барагдуулна. Хохирол гарвал буудай асгарсан хүлээн авагч дээр гарна, бусад нь манай компанийн асуудал.

-Хэрвээ суудлын галт тэрэг явж байгаад унасан бол яах вэ. Цаашид аюулгүй байдал талаас нь яаж анхаарах юм бэ?

-Суудлын галт тэргийг энэ замаар авдаггүй юм. Зорчигчийн тавцантай замаар авна. Тэр зам бол гол зам. Тэрэндээ илүү өндөр найдвартай гэсэн үг.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Воган 2018-05-19 01:31:52
    Вагоны цуваан дунд воган байхаар уналгүй яахав дээ
    27.123.212.141
    Мэдэгдсэн Хариулах
  • hetsuu yum aa 2018-05-19 01:05:40
    Burhan min hunii am' ersdeegui bol bolloo doo.
    139.78.254.0
    Мэдэгдсэн Хариулах