
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Алтангэрэлийн 4 дүгээр гудамжийг /Дуурийн театрын орчим/ тохижуулах ажил эхэлжээ.
Тохижилтийн ажлын хүрээнд сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгох, явган зам, дугуйн зам шинээр бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эвдрэл бүхий автозамын хашлагыг бүрэн солих, орчныг гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг цогц ажил хийгдэх юм.
Уг бүтээн байгуулалтын ажил 6 дугаар сарын 10-нд дуусах төлөвлөгөөтэй бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар Сэнзо констракшн ХХК ажиллаж байгаа аж.

