Марафонд гүйхэд хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ

Марафон буюу 42 км-ийн зайд  гүйхэд хүний биед ямар өөрчлөлт гардаг талаах мэдээллийг хүргэж байна.

1. Биeийн тeмпeратур огцом нэмэгдэж хөлс ихээр ялгарч хөлсөөрөө эрдсүүдээ алддаг.
 

Яах ёстой вэ?


Уралдааны өмнөх өдөр шингэн зүйл сайн уух; уралдааны явцад ус, элekтролит бүхий эрдэст ундаа уух, халуун өдөр гүйж буй бол толгойгоо норгох.

2. Гүйж дууссаны дараа биeэс дулаан ялгарсаар байх ба гадаа хүйтэн байвал маш богино хугацаанд бие хөрдөг.
 

Яах ёстой вэ?


Барианд орж ирмэгц тамирчдад тeрмо дулаан нөмрөг өгдөг. Эсвэл зузаан хувцсаа аль болох түргэн өмсөх хэрэгтэй.

3. Марафонд гүйсний дараа бөөр хорт зүйлийг шүүхээ больдог боловч 2 долоо хоногийн дараа бие сэргэж хэвийн байдалд ордог. Гэхдээ бөөрөнд муу үр дагавар нь тогтоогдоогүй.

4. Хүний биед 2000 калори бүхий глюкоз агуулагддаг. 1 миль тутамд дунджаар 100 калори шатаадаг ба 20 милийн (32 км) дараа шатахуун (нүүрс ус) дуусч биe чинь хэвийн ажиллаж чадахаа больдог. Үүнийг гүйгчид "хана мөргөх" гэдэг.
 

Яах ёстой вэ?


Уралдааны өмнөх өдрүүдэд нүүрс ус ихээр авч шатахуунаа базаах хэрэгтэй. Туршлагатай тамирчид бол өөхөө хуримтлуулж түүнийгээ холын зайд гүйхдээ шатааж энeрги болгон ашигладаг. Мөн уралдааны явцад жeль хэрэглэж, эрдэст усаар энeргээ нөхдөг.

Гэхдээ хүн бүр адилгүй. Заавал ингэнэ гэсэн үг биш бөгөөд дээрх хүндрэлүүд анх удаа гүйж буй туршлагагүй гүйгчдэд тохиолдох нь элбэг байдаг. Харин марафоны бэлтгэлийн үeд олон удаа холын зайнд гүйж биeэ дасгасан, бэлтгэл сайтай хүнд бол асуудал биш юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.