Маргааш “Нисэх-миний ирээдүй” өдөрлөг болно
Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш өдөр "Нисэх-Миний ирээдүй" мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулагдахаар болжээ.

Өдөрлөгөөр нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ, мэдээллийг нэг дороос авч болох байна юм.

Өглөөний 09:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба салбарууд, “МИАТ ХК, “Хүннү эйр” ХХК, "Аэро монголиа" ХХК, “Отгонтэнгэр”, "Их-Засаг" зэрэг их, дээд сургууль гээд 20-оод байгууллага оролцож үйл ажиллагаагаа танилцуулах аж. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.