Б.Баатархүү: Хууль тогтоомжийн дагуу талбай дээрх цуглааныг албадан тараасан
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өчигдөр орой Сүхбаатарын талбай дээр цуглаан хийж байсан иргэдийг цагдаагийнхан хүчээр албан тарааж буулгасан. Мөн Дархан-Уул аймагт галт тэрэг замаасаа унасан талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Тавдугаар сарын 17-ны өдрийн 11.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд гэр хорооллын хөдөлгөөн ТББ-аас бүртгэлгүй майхантай цуглаан зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.8 –т заасан “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахдаа гэр майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хууль бус жагсаал цуглааныг нэн даруй зогсоохыг Гэр хорооллын хөдөлгөөн ТББ-ын тэргүүнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс албан шаардлага өгсөн.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүртгэлгүй цуглаан хийж байгаа тул жагсаал цуглаан хийх тухай хуулийн 14.2-т заасныг үндэслэн хоёр цагийн дотор зохион байгуулж буй үйл ажиллагааг тараахыг шаардсан байгаа. Дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаал цуглаан байгуулж буй Гэр хорооллын хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Б.Батсүхэд удаа дараа анхааруулга, шаардлага өгсөн ч хүлээж аваагүй. Иймд өчигдөр оройн 21.50 цагт цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжийн дагуу уг цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан” гэв.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ???? 2018-05-19 04:18:31
    Заавал шөнийн цагаар хөөж зайлуулдаг ямар учиртай юм бэ? "Чоно борооноор" гэгчээр хулгайч биш дээ!
    66.181.160.34
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-18 10:49:06
    цагдаагийн цалинг нэмж болохгүй
    112.72.14.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-18 06:39:07
    Та нар тийм сүрхий хууль хэрэгжүүлдэг юм бол тэр Туулын шугуйд байшин барьж байгаа хүмүүсийг хөөж тараагаачдээ !!!!
    103.10.21.83
    Мэдэгдсэн Хариулах
    • tun zeb 2018-05-19 02:14:16
      tiim mundag huul durem sahialdag yum vol vyachuudiin huul vusaar varj vaigaa varilguudiig zogsoochoh doo
      103.26.193.89
      Мэдэгдсэн Хариулах
  • гансүх 2018-05-18 06:30:01
    ХУУЛЬ ДҮРМЭЭ ИЙМ САЙН МӨРДӨЖ БАЙГАА БОЛ НААД ИДЭЖ УУСАН УЛСУУДАА ХУУЛЬ НОМИЙН ДАГУУ ШИЙДЭЭРЭЙ
    202.179.31.95
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2018-05-18 05:47:40
    manai zagdaa dandaa ingej huulia baridag baigaasai!uurtuu ashigtai bol ene baitugai huuliig ulandaa gishgedeg mafia maygiin gazardaa!
    202.179.25.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-18 05:42:48
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах