Эгэлгүй сайхан найрагч хөвгүүнээ эцсийн замд нь үдлээ
Яруу найргийн нэгэн гэрэлт од үүрд харваж, утга зохиол хэмээх том ертөнц эзгүйрсэн долоо хоног өнгөрч байна.

Догшин ноён хутагтын нутгаас төрсөн даруухан хөвүүнээ үүрд алдлаа. Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч, ард түмний хайртай хүү, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, СГЗ Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслолыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас өнөө өглөө гүйцэтгэлээ.

Талийгаачийг оршуулах ёслолд ар гэрийнхэн нь болон ах дүү, журмын анд найз нөхөд, МЗЭ-ийн удирдлага, яруу найрагчид гээд бүгд цугласан байв.

Төрийн соёрхолт, СГЗ, зохиолч Д.Төрбат сэтгэлийн зул тэрлэжээ. Тэрбээр “Эвий муу дүү минь ижийгээ амьдад үхэж болохгүй, ижий минь цээжиндээ наргүй болно” гэж бичиж явлаа. Тэр сайхан яруу найрагч үгүй болсноор бид ч цээжиндээ наргүй болох шиг болов. Уран цэцэн санаа урсаж ундарч байдаг уран зохиолын ертөнцийн нэгэн гэрэлт авьяас билиг бид бүгдэд “Гэнэн шувууд”, “Сэтгэл тунгалагших намар”, “Миний цуглуулсан хорвоо” зэрэг тостой гараар баримгүй хэдэн сайхан ном үлдээгээд одлоо” хэмээн бичжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gerel 2018-05-18 17:05:55
    oir dotni hun maani baihgui bolson met haramsal turluu.yagaad yagaad dandaa sain ni dandaa zaluu ni yavaad bgaa yum bee
    178.72.69.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-18 12:20:49
    Ийм сайхан хүмүүс сайн төрлийг олдог гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгзй байна. Ум маани бад мэ хум
    59.153.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Hairtai neh Ah in 2018-05-18 08:09:45
    Ee huurhii dee. Yamar hetsuu yum be. Saya l medej bna. Mongol saihan eh orondoo dahin hairtai huu in bolj mudhun turuh boltugai. Um ma ni bad mi hum.
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-18 07:13:03
    ум маний бад мэ хум
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-18 03:11:46
    эгэл даруухан найрагч минь тэнгэрийн орондоо амгалан нойрсоорой. Их ойрын хүнээ алдсан шиг харуусал гуниг төрөөд нулимс өөрөө гараад л... ум мааний бадми хум...
    202.179.24.129
    Мэдэгдсэн Хариулах