Автомашин ачилтын компаниудаас зөрчил илэрчээ
Тээврийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын цагдаагийн алба, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран тусгай зориулалтын ачиж зөөвөрлөх автомашин, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны үйл ажиллагааг шалгажээ.
 
Дээрх шалгалтанд зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхэлдэг  15 аж ахуйн нэгжийн  ачигч, чирэгч зориулалтын 49 тээврийн хэрэгслийг хамруулсан байна.

Шалгалтаар дээрх аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл бүрд үзлэг хийн,  техникийн бүрэн бүтэн байдал, гадна өнгө үзэмж, нэмэгдэл тоног төхөөрөмж, гэрэлтүүлэх хэрэгслийн хэвийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн иж бүрдэл, жолооч, техникийн ажилтнуудын  бичиг баримт, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хөтлөгдөж байгаа бүртгэл судалгаа, зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийг тухай бүр нэгдсэн бүртгэлийн 1800-1200 утсанд мэдээлэл өгч байгаа эсэх зэргийг үзэхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.
 Тухайлбал:
Дээрх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тээврийн хэрэгслүүдээс  хамгаалалтын бүсгүй 9, утаатай 11, дугуйны хээ, боолт дутуу 3, эмийн сангийн иж бүрдэл дутуу 19, стандарт дуут дохиогүй 17, их гэрэл ажиллахгүй 5, оврын болон хажуугийн гэрэлгүй 5, хаалга гэмтэлтэй 4, өргүүрээс тос алдсан 6, урд болон хойд камер ажиллахгүй 4, замын болон шалгах механикийн тэмдэглэлгүй 2,  лого нь  стандарт бус 7, ажлын байрны галын дүгнэлтийн хугацаа дууссан 2, байгууллага  даатгалд хамрагдаагүй 3,  нөөц дугуй өргүүргүй 2, галын хоргүй 1,  шалгах механикийн шалгасан  замын хуудасгүй 5,  тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа  дууссан 2 зэрэг олон тооны  зөрчил илэрсэн байна.        
Түүнчлэн шалгалтын явцад аж ахуйн нэгжүүд зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавих зориуллалттай www.its-aja.com бүртгэлийн программ, 1800-1200 дугаарын утсанд мэдээлэл өгөхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон ба энэ нь иргэдийг чирэгдүүлсэн үйл ажиллагаа болж байна.
 
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үйл ажиллагааг зөвхөн цагдаагийн алба хаагчийн шийдвэрээр явуулах ёстой байтал цагдаа ажилладаггүй газраас  цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр ачиж явах, тэдгээрийн гарын үсгийг нөхөж зуруулах,  тээврийн хэрэгслийг үзэж шалгасан тэмдэглэлд гарын үсэг зурдаггүй, зарим тохиолдолд бичилт хийгдээгүй тэмдэглэл дээр алба хаагчид урьдчилан гарын үсгээ зурж өгөх зэргээр батлагдсан хууль, тогтоомжийг зөрчсөн  зөрчил цөөнгүй илэрсэн ба эдгээр нь иргэд, байгууллага, олон нийтийг чирэгдүүлж, гомдол, санал  шүүмжлэл гарахад хүргэж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-05-18 05:44:28
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-05-18 02:53:44
    Энэ ачилтын компани арай аймаар эзэнд н нэгч утсаар хэлэхгүй шууд хүний хувийн өмчинд халддаг.БасЦагдаа байхгүй хулгай ч нохой шиг шууд ачиж ашгийн төлөө ажилда...
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • хууль 2018-05-18 02:46:37
    ямар эрх зүйн үндэстэй юм. зан харилцааны соёл гэж байна уу? агуулага зорилгоо мэдэж байна уу? мөнгө хөөцөлдөж байна уу гэж шалгадагүй юм уу?
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах