Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: 
Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан "Олон улсын нэгжийн SI систем- Байнгын хувьсал" сэдэвт форумыг зохион байгуулна. Хаана: МУИС-ийн Номын сангийн 5 давхарт 502 тоот
 
09:00 цагт: "Blue sky" зочид буудлын "Diamond" хурлын танхимд "Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж" зөвлөгөөн "Ноолуурын чанар ба малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж" малчдад зориулсан сургалтаар үргэлжилнэ. 
Мөн 14:00 цагаас Говь, Гоёо ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай зөвлөгөөний төлөөлөгчид, малчид, хоршоологчид танилцах арга хэмжээ болно.
 
09:00 цагт:
“Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийг хамгаалах үндэсний болон бүс нутгийн механизм” сэдэвт уулзалт, сургалт Улаанбаатар зочид буудалд  болно. 

09:00 цагт: СЗСҮТөв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон улсын уралдаанд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор ХНХЯ, НЗДТГ, НХГБХГ, Дэлхийн зөн Монгол ОУБ, МТҮПарк, 21 Аймаг, 9 дүүргийн ЗДТГ-тай хамтран “Хүүхдийн хөгжилд-мэдээллийн технологи” улсын уралдааныг МТҮПарк-д зохион байгуулна.

09:30 цагт: БНХАУ-ын 40 гаруй их дээд сургуулийн багш төлөөлөгчид оролцох ‘’Education expo-2018’’ яармаг Corporate зочид буудалд болно. 

10:00 цагт: Малчдын дунд зохион байгуулагдах "Бэлчээрийн доройтол, гарц шийдэл" хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны хурлын зааланд болно.

10:00 цагт: Дэлхийн Монголчууд Намын Ээлжит бус Анхдугаар Их Хурал МҮЭСТ ордны бага танхимд болно.

10:00 цагт: Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал Төрийн ордоны А танхимд болно. Хурлаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм.
 
10:00 цагт:  "Зүрх судасны өвчний тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг ШУА-ийн 3 давхар 303 тоотод болно.

10:00 цагт: Туркийн Элчин сайд М. Ахмет Язалын гэргий хатагтай доктор Кадирэ Зэйнэп Сайым Язалын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх “Upcycling in Mongolia” сэдэвт үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Хаана: Туркийн Элчин сайдын өргөөнд

10:00 цагт:  НЦГ-ын 108 тоотод цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал  Хууль сахиулахын их сургуулийн "Эрдэм" танхимд эхэлнэ. 

11:00 цагт:  Онцгой байдлын газрын алба хаагчид галын аюулгүй байдлын нэгдсэн сургуулилт хийнэ. Засгийн газрын авто бааз /Баянбүрд төвийн зүүн талд/-д.

11:00 цагт: Дуурь бүжгийн эрдмийн театрт МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСНИЙ 77 ЖИЛ, МОНГОЛ УЛС ГАЗРЫН ТОС ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙ-н арга хэмжээ болно.  

12:00 цагт:  Төрийн ордоны зүүн талд Пумагийн 2 давхарт “Монгол туургатны бөхийн барилдаан” зохион байгуулах гэж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ.

15:00 цагт: Монос Группийн санаачлагаар 2016, 2017 онд батлагдсан цоо шинэ хүний нөөцийн 6 цогц стандартыг Монгол улсын "үндэсний стандарт" болгох, нэвтрүүлэх, "олон улсын баталгаажуулалт" авах томоохон төслийн нээлт Монос Групп-н төв байранд зохион байгуулагдана. 

19:00 цагт:  Япон улсын Инами Медикал групп Монгол улсад өөрийн салбар компани болох “Инами Медикал Монгол” -оо нээж байна. Компанийн нээлтийн ёслол  Блү Скай зочид буудлын 3-р давхарын ресторанд болно.

“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ” сэдэвт семинар Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд  болно.

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт “АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” –тэй.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: ТҮЦ-ээр амжиргаагаа залгуулагчдын холбооноос ТҮЦ ачиж байгаа нийслэлийн удирдлагын шийдвэрийг эс зөвшөөрч тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:40 цагт:Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос төрийн гурван өндөрлөгт тавьсан шаардлагын хариуг нэхэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.