Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол санал байнга гардаг ч авсан арга хэмжээ нь хэр авагддаг нь бүрхэг. Үнэндээ бол автобусны жолооч нар “Хэн намайг хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн аятай, зорчигчдоо элдвээр хэлж, харааж ерөөх нь энүүхэнд. Хэл ам нь ч хэрүүлдээ хөгжсөн хүмүүс байдаг бололтой.
Өнгөрсөн сард гэхэд картаа цэнэглүүлж амжаагүй эмэгтэйг автобусны жолооч олны нүдэн дээр элдвээр хэлж, харааж уйлуулсан бичлэг цахим сүлжээгээр нэг тархсан. Энэ мэтчилэн тэдний муухай ааш авир, гаргаж байгаа үйлдэл дуусахгүй барагдахгүй.
Ёжлоод хэлчихэд хүнсний бүтээгдэхүүнд орц найрлага гэж байдаг шиг нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч, хянагч нарт тодорхой ёс зүй, тавигдах стандарт, шаардлага гэж баймаар юмаа. Уг нь бол нийслэлийн нийтийн тээврийн газраас автобус үйлчилгээний ажилтнуудад зориулан гаргасан стандарт байдаг юм байна.
Уг нь автобусан дотроо их л сайхан санамж бичээд наачихсан харагддаг. Бодит байдал дээрээ түүнийгээ биелүүлж, мөрдөж байгаа нь бараг байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу. Заримдаа нисдэг таваг мэт давхиж хүмүүсийн уур бухимдал, тэвчээрийг барна. Унаж тусах гэсэн хүмүүс уурлалдаж, “Мах, мал ачсан яваа биш дээ, аятайхан яваач, аллаа шдээ” хэмээн орилж, хэрэлдэнэ. Тэгээд ч нэмэргүй, жолооч нар бол ганц үг газар гээхгүй “Урдуур машин орж ирлээ. Цагаасаа хоцроод байна. Хурдан орсонгүй, хойшоо явсангүй, Картаа дарсангүй” гэх мэтээр загнаж зандрах нь их муухай санагддаг. Үйлчилгээний ажилтнууд байж,
Замын ачаалал их байгаад цагаасаа хоцорсон ч үйлчлүүлэгчид уураа, эр бяраа гаргах ямар шаардлагатай юм бэ. Тэгээд бас болоогүй, утсаараа чанга чанга ярьж нэгэнтэйгээ уралдана. Зарим нь тамхи татаж “танхайрна”. Гэхдээ сүүлийн жилүүдэд тамхи татахыг хориглосон болохоор тамхи татахаа больсон гэж хэлж болно.
Үнэндээ өглөө гэрээсээ их сайхан энергитэй ажилдаа явах гэж гарч ирнэ. Тэгээд автобусанд суугаад хамаг уур бухимдлаа барж байгаа нь үнэн шүү дээ. Миний хувьд алслагдсан дүүргийн алслагдсан хорооноос хотын төв рүү орж ирдэг бөгөөд хамгийн эхний автобус 06.30 цагт хөдөлнө. Ядаж байхад их жижиг автобус. Хүнээ багтаахгүй, хүүхдээ багтаахгүй өөр зуураа хэрэлдэхээс өгсүүлээд жолоочтой нь “авалцана”.
Ингээд бухимдсан хүмүүс өдрийн турш ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Харилцааны соёлгүй, бүдүүлэг зан авиртай нь ярих юм байхгүй. Нийт жолоочийн 60 гаруй хувь нь ямар нэгэн харилцааны доголтой байгаа нь үнэн. Автобус жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй бол ядаж харилцааны соёлтой байгаачээ. Наад захын шаардлагаа биелүүлж сурвал яасан юм бэ жолооч нараа. Хар утаа хаясан автобус жолоодно. Заримдаа гэмтэл саатал гарч замын хөдөлгөөнд оролцож байсан автобус нь нам зогсчихно.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд Саппоро дээр Ханын материал чиглэлийн автобус зогсчихсон. Ард нь машинууд сигналаа хангинуулчихсан. Замын цагдаа ирээд жолоочийг загнав. Жолооч зорчигчдоо загнаж “Та нар буугаад араас түлхээд өг тэхүү” хэмээн уцаарласан. Хэсэг залуус автобуснаас бууж түрж өгч асаасан.
Түүнээс гадна муухай хар утаа хаясан нийтийн тээвэр үйлчилгээнд яваад байна. Автобусны буудал дээр ирээд зогсоод хөдлөхөөрөө утаагаар утаж хаячихаад явна. Ийм автобусаа нийтийн тээврийн жагсаалтаас гаргавал яасан юм бэ.

Бэлэн мөнгө сарвайсан зорчигчийг зодох шахдаг хянагч нар
Энэ долоо хоногоос эхлэн автобусны хянагч нарыг зогсоолууд дээр хэд хэдээр нь шалгалтанд гаргачихсан байгаа юм. Тэдний гол үүрэг нь мөнгөтэй зорчигчийг автобус руу оруулахгүй байх, шаардлага тавих үүрэгтэй гэнэ. Хэдий үйлчлүүлэгч нар картаа цэнэглээгүйгээс болж бэлэн 500 төгрөгөө жолоочид нь өгөх нь буруу үйлдэл ч харилцааны соёлгүй хянагч нарт элдвээр хэлүүлэх нь ямар муухай гээч. Тэд бэлэн мөнгө жолооч руу сарвайсан үйлчлүүлэгчийг шууд татаж буулгаж ирээд толгой эргэтэл загнаж байгаа юм даа. Хэрвээ харилцааны соёлтой байсан бол учирлаад тайлбарлаад хэлээд өгч болно доо. Гэвч тийм хүмүүс биш юмаа.
Мэргэжлийн сургалтад биш хэрүүлийн дамжаанд суучихсан хэсэг хүмүүс байдаг бололтой. Хүнтэй мэдлэхгүй байж элдвээр хэлнэ, чичилнэ. Эмэгтэй хүн байж бүр эмзэглэх ч сөхөө байхгүй. Тийм хүмүүстэй хэрэлдэж хэлэлцэх нь цагийн гарз, эд эс ч үхнэ. Өчигдөр гэхэд хороололын эцсээс суусан настай эгчийг картаа цэнэглэсэнгүй гээд зад загнаад буулгасан. Жолооч нь ч “Намайг торгуулах гэлээ хурдан буу. Хөдөлмөөр байна. Түгжрэл эхэллээ цаг болохоо байлаа” гэх мэтээр уцаарлаж байгаа нь сонсогдсон.
Нийтийн тээвэрт ийм л хүмүүс үнэндээ үйлчилгээ үзүүлж байна. Үйлчилгээний ажилтан байж харилцааны соёлгүй эдгээр хүмүүст цаг зав гаргаж харилцаа, соёлын хичээл заах хэрэгтэй байх.
О.Сайхан
Оллоо.mn