Галт тэрэг замаасаа гарсан ноцтой осол гарчээ
Өчигдөр15.00 цагийн орчимд Дарханы замд галт тэрэг замаасаа гарсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, “Дархан-1” өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан, төмрийн хийц, үр тариа ачсан, 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийж байгаад замаасаа гарч унажээ.

Ослын газарт УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга (НзП) Белош нар болон албадын дарга нар очиж ажиллажээ.
Мөн 200 гаруй холбогдох албаныхан болон мэргэжилтэн вагоноос асгарсан будааг шуудайлж, амыг оёж, битүү вагонд ачсан байна. Харин оройны 22.00 цагийн үед сэргээн босолтын галт тэргийг аваачиж ажилласан талаар албаныхан хэлэв.
                         
Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэнэ. Холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-18 12:54:33
    Монгол хөгжиж байна.
    103.229.121.230
    Мэдэгдсэн Хариулах