Чөлөөтийнхөн цэргийн ДАШТ-ээс долоон медаль хүртлээ
Чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн тэмцээнд Дэлхийн цэргийн спортын зөвлөл (FIAS)-д багтдаг Монгол, ОХУ, Азербайжан, Армен, Алжир, Бразил, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ зэрэг 22 орны 330 гаруй тамирчин сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж, манай бөхчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 68 кг-д спортын мастер Энх-Амарын Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д  ОУХМ Бадрахын Одончимэг нар хүрэл медалийн эзэн боллоо. 

Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын шилдгүүд дэвжээн дээр эргэн ирэлт хийж, хилийн чанадын анхны тэмцээнээсээ медаль зүүцгэв. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд БНХАУ-ын Яныг 13:10-аар, Казахстаны Назира Аманзоловаг оноогоор цэвэр (12:0), Беларусийн Анастасья Хучокийг 6:2-оор дараалан ялсан ч Бразилийн Де Оливейрад 4:13-аар ялагдсан. Техникийн оноо тоолоход тэрбээр хүрэл медаль дээр хүртсэн.

Харин хашир туршлагатай ОУХМ Б.Одончимэг хагас шигшээд залуучуудын Казахстаны Гульмарал Еркебаевад оноогоор цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Ханна Маслаковаг 6:3-ээр туршлага заан 8:3-аар ялж шагналын тавцанд зогссон юм. 

Ийнхүү Монголын армийнхан болох “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн ДАШТ-ээс нэг алт, нэжгээд мөнгө, таван хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилттай эх орондоо ирэхээр болж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2018-05-18 03:40:50
    Manai busguichuud mundag bainaa.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Галзуу 2018-05-18 02:03:00
    Энэ сэтгүүлч-сэглэгч, редактор-сохор хоёр надаас ч галзуу юм байна
    202.21.106.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-18 01:33:01
    сэтгуулч ухаантай юм бол мэдээгээ зев бич тийн ялгалд анхаар зев бичиж сурчихаад нэжгээд энэ тэр гэж хуц мал минь
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах