FIBA  3х3 “Улаанбаатар” дэлхийн гранпри тэмцээн болно
Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "Улаанбаатар" дэлхийн гранпри тэмцээн ирэх сарын 02-03-ны хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна.

Тус тэмцээн нь 2018 оны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа онцлог юм.

Тэмцээнд Дэлхийн аварга Серби, Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонези, Монгол гэсэн шилдэг 12 багийн шигшээ багууд оролцохоор болоод байна.

Нийт 20,000 долларын шагналын сантай "Улаанбаатар" дэлхийн гранпри тэмцээнээс эхний 2 байрт шалгарсан улсын шигшээ багууд ирэх 10 дугаар сарын 13-14-ны хооронд Малайз улсад болох Дэлхийн их дуулгын тэмцээнд оролцох эрх авах юм.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.