Допингийн шинжилгээний талаар бөхчүүд ташаа мэдээлэл тарааж байна гэв
Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Допингийн төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, ерөнхий их эмч Д.Энхсанаа нар оролцож, сүүлийн үед допингийн шинжилгээтэй холбоотой худал мэдээлэл олон нийтэд тараад байгаа асуудлаар тайлбар хийсэн юм.

Тус төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат “Өнгөрсөн онд Үндэсний их баярын наадмын дараа 16 бөхөд допингийн шинжилгээ авсан бол үүний дараа 36 бөхөөс авсан. Сүүлд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсоныг олон нийтэд мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед бөхчүүдтэй холбоотой мэдээлэл тарж, төвийн үйл ажиллагааг буруутгаж эхэллээ. Допингийн төвөөс албан ёсны баталгаатай шинжилгээг авч БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг илгээн хариуг авдаг. Уг төвд ажиллаж буй ажилчид бол ихэнхдээ эмч, багш мэргэжилтэй хүмүүс. Тиймээс тангараг өргөсөн мэргэжилтнүүд худал, ташаа мэдээлэл гаргах боломжгүй. Допингийн шинжилгээг спортын бүх төрөлд өрсөлдөж байгаа тамирчдаас авдаг. Тиймээс маргааныг зөвхөн бөхчүүд гаргаж байгаад харамсаж байна. Мөн худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан зарим мэдээллийн сайтыг шүүхэд өгнө” гэлээ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.