Элчин сайдуудыг томиллоо
УИХ-ын чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцээд томиллоо. Засгийн газраас зургаан Элчин сайдыг томилох шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч дөрвийг нь зөвшилцөхөөр УИХ-д санал оруулсан бөгөөд хоёрыг нь зөвшилцөөгүй юм. Тодруулбал, Австрали, Тайланд улсад суух Элчин сайдад санал болгосон хоёрыг оруулж ирээгүй юм.
 
Тэгвэл өнөөдрийн чуулганаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг гишүүдийн 87,1 хувийн саналаар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг гишүүдийн 83,6 хувийн саналаар, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар, Канад  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг гишүүдийн 90,3 хувийн саналаар тус тус томиллоо.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-05-17 10:41:08
    odoo mergejliin bys buh elch in said naraa tatad yamnii beltgegdsen humuusee tavichuul yasan saihan ve
    178.164.208.231
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-17 08:59:42
    О.Энхцэцэг, Я.Ариунболд нар бол ясны дипломатчид, болж байна. Бусдыг бол мэдэхгүй юм
    66.181.189.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-17 07:03:48
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.234
    Мэдэгдсэн Хариулах
    • Jiji 2018-05-17 11:21:01
      Ter bol demii xarin eronxiilogchiin zasaglaltai bolox n tuiliin zov garts...olon tolgoitoi mogoin vlger unsh...vlger gedeg chin ter chigtee ovgodiin zaxias yum ...
      103.229.121.96
      Мэдэгдсэн Хариулах
  • ? 2018-05-17 06:47:27
    Н.Тулга гэдэг нөхөр урьд нь Английн хатан хаанд хэт хутгатай манж хувцас өмсөөд бараалхсан зураг нь байх юм?
    66.181.160.89
    Мэдэгдсэн Хариулах