Монгол эрдэмтний зохион бүтээсэн “Гумины бэлдмэл”-ийг лагийн үнэрийг дарахад ашиглаж байна
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил явагдаж байна. 
Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Монгол эрдэмтэн доктор Ж.Дугаржавын зохион бүтээсэн “гумины бэлдмэл”-ийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн лагийн талбайн 16 карт, хур лагийн овоолго болон өдөр тутам гарч буй шингэн лаганд цацаж, үнэрийг саармагжуулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэрийн 80 гаруй хувийг гаргадаг гэх лагийн талбайд биднийг очих үед үнэр саармагжуулах зорилгоор гумины хүчил цацаж байлаа.
 
"Гумины хүчил нь үнэр үүсгэгч амиак, хүхэрт ус төрөгч, хүхэр агуулсан органик нэгдлүүдтэй харилцан үйлчлэлцэж,тэднийг өөртөө холбож саармагжуулдаг. Мөн зарим өвчин үүсгэгч микробууд, ялзруулагч бактерийн өсөлтийг дардаг учраас ялзрах процесс бас удааширдаг.  Лаг руу гумины хүчил цацах ажил явагдаад нэг сар болж байна.  Хуучин хуримтлагдсан лагийн дээрээс гумины хүчил цацах ажил үндсэндээ дуусч байгаа" хэмээн ШУА-ийн Химийн хүрээлэнгийн доктор Ж.Дугаржав хэллээ.
 
Гумины хүчлээр саармагжуулсан лагийг Японы эрдэмтэд биологийн аргаар лагийг бордоо болгох  гэнэ.   Японы эрдэмтэд тавдугаар сарын 22-нд Монголд ирэх бөгөөд зургадугаар сарын эхээр лагийг бордоо болгох ажил эхэлнэ гэж тооцоолж байгаа аж. 50-60 жил хуримтлагдсан лагийг бордоо болгоход нэг жилийн хугацаа шаардлагатай гэж тооцоолсон бөгөөд уг бордоог уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой юм байна.



Үүнээс гадна төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх хэт авианы тоног төхөөрөмжийг Герман улсаас авчирч суурилуулсан байна. Эл төхөөрөмжийн тохируулгын ажил дууссаж  байгууламжийнханд хүлээлгэн өгчээ.  Тус төхөөрөмж бохирдсон усыг боловсруулж лаг, ус хоёрыг ялгах үүрэгтэй. Ингэснээр цэвэрлэсэн усыг дахин ашиглах төдийгүй, лагийг хатаахад хялбар болж буйг байгууламжийн ажилтнууд хэлж байлаа. Лагийг байгалийн аргаар хатаах талбайг ОХУ-ын мэргэжилтнүүд 1986 онд байгуулжээ. Байгалийн аргаар нэг карт дахь лаг 5-6 жилийн хугацаанд хатдаг байсан бол шинэ төхөөрөмж суурилуулснаар 1-1.5 жилийн хугацаанд хатаах боломж бүрдэх нь.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-17 13:28:55
    Хужаагийн эрлийзүүдээ улаанбаатар сувилалын баруун хойно байгаа хужаа нарын арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаачээ. Та нар л цээжээрээ хамгаалаад бна.
    202.179.24.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-05-17 12:56:22
    LAG AA HYTADRUU GARGAVAL.
    106.68.46.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2018-05-17 06:36:01
    Хятад улс ногооны арвин ургац авдаг нууц лагаараа талбайгаа борддог хятад төмс ялзархаараа үнэр гардгийн мэдэх үү
    112.72.14.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-17 06:33:19
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.90
    Мэдэгдсэн Хариулах