Багш нар өнөөдөр эмч нартай нэгдэж суулт хийнэ
Багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад жил гаруй хугацааг тойрч буй. Хоёр ч удаагийн ажил хаялт зарласны үр дүнд эрх баригчид 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч багшийн үндсэн цалин одоо болтол нэмэгдээгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлж эхэлсэн. Иймд сувилагч нартай нэгдэж өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгджээ.

УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн н.Батзориг ирж уулзаад “Маргаашаас сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. 

Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Түүнчлэн миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зургийн эзэн 2018-05-18 19:57:27
    Суулт хийгээгүй орон нутгийн сургуулийн зураг оруулснаас чинь болоод асуудал үүсч байна. Зөвшөөрөлгүй зураг нийтэлснийхээ хариуцлагыг хүлээж чадах уу?
    27.123.214.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Ьувб 2018-05-17 17:28:12
    Дэмжиж бна. Багш Эмч гэлтгүй аж амьдралаа дээшлүүлмээр байгаа мөн энэ засаглал эрх мэдлийн гажиг тогтолцоог өөрчилөхийг хүсвэл очиж жагсаарай
    139.5.217.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Яагаад 2018-05-17 05:33:07
    ийм нэг " Орон гаран " байдаг юм дээ...
    182.160.32.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-17 05:20:36
    Дэмжиж байна.Өдөр ирэх тусам, ажил хийх тусам авдаг цалингаасаа болж амьдрал доройтож байна.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-17 02:02:05
    урагшгүй албат 76 мангар улс орноосооо урьаж хулгайлж цусалж ханахгүй юм даа. 3-н генерал гэдэг зохиолыг уншаад үзээрээ. Ард түмнээ бодож улсаа үйлдвэржүүлж х
    150.129.143.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв 2018-05-17 01:53:02
    Зөвөө, Дэмжиж байна.
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах