Т.Наранцогт: Эрхзүйг нь боловсронгуй болгож байж, эдийн засаг урагшилж, улс хөгжинө
"Эрхзүй ба эдийн засаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд болсон билээ. Энэ үеэр шүүгчид болон хуульч, эрдэмтэд илтгэл хэлэлцүүлж, эдийн засгийн ямар ч харилцаа нь эрх зүйн зохицуулалт болон тулгамдаж байгаа асуудлаар ярилцав.

Ингээд Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогттой тавьсан илтгэл болон иргэний хэргийн маргаан, шийдвэрлэлт хэр байдаг талаар ярилцлаа.
 
-“Эрхзүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний хурлын сэдэв их анхаарал татаж байна. Мөн энэ хурлаас гарах үр дүн юу вэ?

-Эрдэм шинжилгээний хурлын сэдэв юу вэ гэхээр XXI зуунд эрхзүйгээр дамжуулж эдийн засагт нөлөөлдөг нөлөөлөл орчин цагт дэлхийн улс орнуудад түгээмэл харагдаж байна. Энэ ч үүднээс Монгол Улс дэлхийн нэг хэсэг болгохын хувьд  эдийн засагт эрхзүй өөрийн гэсэн чиг үүргээ гүйцэтгэж нөлөөлнө. Тэгэхээр эдийн засагтайгаа холбогдуулаад эрхзүй өөрөө байхуу, эсвэл эрхзүй дээр хамааралтай эдийн засаг орших уу гэх асуулт байна. Хуульч бид нарын хувьд эрхзүй эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаас нь олон улсад нэрлэж заншсан ойлголтын талаар эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаад зөвхөн онол ярьсангүй, шүүхээс зохион байгуулж байгаа учраас практикт хэрхэн хөгжиж байгаа талаар, тулгамдсан асуудал юу байна вэ гэдгийг эрж хайж байгаа юм. Өнөөдрийн хурлын гол үр дүн бол эрхзүй, эдийн засгийн хоцорсон байдлыг даван туулах зорилготой.

-Эрхзүй болоод эдийн засгийн хувьд тулгамдаж буй гол асуудал нь юу байна?

-Тулгамдсан асуудлынхаа хүрээнд бид нар хэлэлцүүлэгт илтгэл тавьж байгаа хуульчид гарц шийдлийг хэллээ. Малгай нэг дүгнэлт гэвэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зарим эдийн засгийг зохицуулсан хууль эрхзүйн ойлголт, зохицуулалт маань зарим нэг байдлаар нийгмээсээ хоцорч байна. Үүнд хэн нэгнийг буруутгахаас илүүтэй нийгмийн хөгжил өөрөө асар хурдацтай явагдаж байгаа учраас үүнийгээ дагаад хууль эрхзүй зарим нэг талаараа хоцорч яваа тохиолдол байгаа шүү.

-Иргэний хэрэг маргаанд эдийн засаг нь яаж нөлөөлж байгаа вэ?

-Иргэний хэргийн шүүх нь эдийн болон эдийн бус баялаг буюу эдийн засгийн харилцааг шийдвэрлэдэг. Дэлхий дээр хуулийг хэрэглэх нэг л субьект байдаг. Энэ хүн мэдээж шүүгч. Өнөөдөр шүүгчийн гар дээр байгаа хууль өөрөө хоцрогдсноос болоод эдийн засгийн харилцаа маргаантай холбоотой хэрэгт талууд орж ирээд хэрэг маргааныг шийдвэрлэхэд асуудал гардаг. Өөрөөр хэлбэл, хууль нь асуудалтай байгаа учраас шүүгч өөрийнхөө эрх мэдлээр даван туулах ямар ч боломжгүй юм. Зөвхөн хууль тогтоогчид буюу хуулиараа гажуудлыг нь засч өгснөөр шүүгч зөв зүйтэй шийдвэр гаргах болно. Эдийн засгийн харилцааг зөв зүйтэй шийдэхээс илүүтэй, хууль нь өөрөө боловсронгуй сайн байвал, үүнийг хэрэглэж байгаа шүүгч оновчтой зөв шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

-Тэгвэл хуулийг боловсронгуй болгож гажуудлыг нь засахын тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Хамгийн эхлээд бид нар эдийн засгаа сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид нар хуульч учраас эдийн засгийн харилцаагаа ийм, тийм гэж тодорхойлохоос илүүтэй хуульч хүн эдийн засгийн нөлөөлөлүүд өнөөдөр хэрхэн оновчтой зөв байгаа талаар гарц гаргалгаа байна уу гэдэгт шийдэл хийх хэрэгтэй. Магадгүй энэ хурлын үр дүн тодорхой эрх бүхий хүмүүст хүрснээр хуулийг зөв болгох боломжтой.

-Шүүгч хүний хувьд эдийн засгийн маргаантай холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж байгаа асуудал нь юу байдаг вэ?

-Иргэний харилцааг зохицуулдаг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд удирдлага болгодог Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. Энэ хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Боловсронгуй биш байгаагаас хамааралтай хэргийн оролцогчийн эрх ашиг, эдийн засгийн харилцаатай холбоотой шийдвэр гаргахад талуудын эрх ашиг зөрчигддөг. Жишээлбэл, зарим зохицуулалтаас хамааралтайгаар хуулийн хугацаанд хэрэг шийдвэрлэгдэхгүй байх тохиолдол байдаг. Хуулиар бол хэрэг маргааныг 60 хоногт шийдвэрлэнэ гэж тов тодорхой заасан байгаа. Гэвч бодит байдал дээр энэ хугацаа баригдмал байдалд зөрчигддөг. Дээд шүүхээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар хуулийн хугацаанд шийдвэрлэгдээгүй хэргүүд гээд тоо баримт гаргасан байгаа. Үүнээс харахад тодорхой хэмжээнд хуулийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа хэргүүд бий. Шүүгч ажлаа муу хийгээд байна уу, аль эсвэл хуулийг боловсронгуй болгох шаардлага байна уу гэдэг асуудал тулгардаг. Бодит байдал дээр хугацаа давчуу байснаас болоод хэрэг шийдвэрлэх хугацаа хэтэрдэг. Шүүгч шүүх хурлыг удирдаад явахаас илүүтэйгээр иргэний хэрэг талуудын санаачлагын үндсэн дээр явагддаг. Талууд хуульд заасан эрх үүргээ эдлэх замаар хугацааг хэтрүүлэх үзэгдэл цөөнгүй гардаг.

-Хэрэг маргаанд талуудын эрхийг хэр сайн хангаж ажилладаг вэ?

-Шүүгч хуулийн хугацаандаа гээд хэрэг маргааныг шийдвэрлэх нь учир дутагдалтай. Талуудын эрхийг маш олон байдлаар хангаж зөв зүйтэй шийдвэр гаргахад маш олон ажиллагаа хийгдэх шаардлага гардаг. Гэтэл анхан шатны журмаар хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэнэ гээд заачихсан. Нөгөө 60 хоног нь 90 хоног түүнээс ч дээш хоног болно шүү дээ.
Бид бодит байдал дээр хуулиа сайн боловсронгуй болгочих юм бол хэрэг хугацаандаа шийдвэрлэгдэх боломжтой. Эсвэл хугацааг нь уян хатан болгох хэрэгтэй гэх мэт маш олон зохицуулалтууд өнөөдөр шаардлагатай байна. Гэтэл цаг үеэсээ хоцорч, эдийн засгаа уясан шинжтэй байгаа юм. Жишээлбэл, мөнгө зээлсэн хүн хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд 60 хоногийн дотор шийдвэр гаргуулаад мөнгөө авах сонирхолтой. Гэтэл бодит байдал дээр энэ хугацаанд шийдэж чадахгүйгээс болоод эдийн засгийн хувьд алдагдал хүлээгээд эхэлдэг. Жирийн нэг иргэн, аж ахуйн нэгжийн асуудал гэхээсээ илүүтэйгээр макро түвшинд яривал улсын эдийн засагт шууд нөлөөлж байдаг. Баялаг бүтээгч цаг хугацаандаа мөнгөө авснаар үр шимийг нь хүртэх боломж бий. Гэвч цаг хугацаандаа биш, хугацаа хэтрүүлж авснаас болоод эдийн засаг алдагдаж эхэлдэг. Жижиг нэгж дээр очоод микро түвшинд ярихаар иргэд өөрсдөө энэ байдлаасаа болж үр шимээ хүртэж чадахгүйгээс болоод улсын эдийн засаг гацчихдаг. Тиймээс өнөөдөр  эрхзүйг зөв болгосноор эдийн засаг өөрөө урагшаа зөв алхах гарц шийдэл байгаа юм.

-Нэг шүүгч жилд дунджаар хэчнээн хэрэг маргаан шийдвэрлэсэн байдаг вэ. Таны хувьд залуу шүүгч юм байна, ачаалал хэр байдаг вэ?

-Тийм. Миний хувьд шүүгчээр томилогдоод нэг жил гаруй болж байна. Энэ хугацаанд 300-400 гаруй хэрэг шийдвэрлэжээ. Дээд шүүхийн судалгаагаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ачаалал ихтэй шүүх гэдэгт нийслэлийн шүүхүүд багтаасан байсан. Нийслэлийн дүүргийн шүүхүүд, тэр дундаа маргаан их гардаг хотын төвийн шүүх дээр хэрэг маргаан графикаар авч үзвэл тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа харагдана. Энэ юуг харуулаад байна вэ гэхээр эдийн засгийн харилцаа түгээмэлжсэн хүмүүст эдийн засаг, эрхзүйн маргаан их байгааг харуулж буй юм. Үүнийг дагаж хууль нь даруй өөрчлөгдөхгүй бол хууль хэрэглэдэг шүүгч нь цаг үеэсээ хоцорсон хуулиар хэчнээн иргэний хувь заяаг шийдэх үү. Мөн эдийн засгаа хойш чирсэн болно шүү дээ. Ийм байхад эдийн засаг урагшаа явна гэж байхгүй ээ. Уг нь эдийн засаг нь урагшаа явж байвал эрхзүйн тухай хууль нь дагаад урагшлаж, боловсронгуй болж шинэчлэгдээд хос морь шиг хамт явж байх ёстой юмаа.

-Ихэвчлэн ямар хэрэг маргаан шийдвэрлэгддэг вэ?

-Зээлийн маргаан, хөдөлмөрийн маргаан, гэрээтэй холбоотой маргаан буюу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан их орж ирдэг. Бусад маргаанууд бий, гэхдээ эд нарын хажууд харьцангуй багадаа орно.

-Сүүлийн үед шүүгчийн хараат бус байдал гэж их яригдаж хөнддөгдөг болжээ. Үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Шүүх бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэрийг гаргах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шүүх дээр хэрэглэгдэж байгаа эдийн болон эдийн бус баялагийн маргааныг шүүх дээр голдуу  шийдвэрлэдэг. Өдөр тутам шийдэж байгаа шүүхийн хувьд процессын хуультай холбоотойгоор цаг хугацаагаар шүүхийг хэтэрхий их шахаад эхэлдэг. Шүүгч бол хүн болохоос робот бишээ. Тэгэхээр шүүгч хүн учраас цаг хугацаандаа баригдаад чанаргүй өнгөц, шийдвэр гарах магадлал өснө. Яагаад гэвэл тэр зүйл дээр дүгнэлт, анализ гээд шинжлэх ухааны аргуудыг хэрэглэчихнэ гэж бодохгүй ч цаагуураа оюуны дүгнэлт хийгээд шийдвэр гаргана. Гэтэл цаг хугацаа хомс байснаас болж ийм бодит байдал алдагдах магадлал өндөр.

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 25 жилийн ой тохиож байгаа юм байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээ, ажлууд хийх вэ?

-Манай шүүх үүсгэн байгуулагдаад 25 жил болжээ. Ойн арга хэмжээг угтаж манай шүүхээс холбогдох байгууллагуудтай хамтраад энэ эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Олон хүнийг оролцуулж тодорхой шинжлэх ухааны гарц гаргалгаа, шийдлийг хэлэлцүүллээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-05-17 09:03:10
    Хууль зүйн дээд сургуулиудад голдуу тоондоо муу нөхдүүд ордог доо. Тэгээд санхүүгийн маргаан яаж шүү шийддэг юм бол.
    66.181.189.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-17 02:22:58
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.186
    Мэдэгдсэн Хариулах