Монголчууд ямарваа нэгэн баярт ач холбогдол өгч, тэмдэглэн өнгөрүүлэх дуртай.
Ер нь баяр алгасаж байсан удаагүй байх шүү. Шалтаг гарвал баяр болгож баярлачих гээд байдаг талтай. Энэ үед сургууль болон их, дээд сургуулиудын эрдмийн баяраар хаврынхаа “өнөр” баярыг эхлүүлжээ. Удахгүй Эх үрсийн баяр, наадам гээд үргэлжилнэ. Үнэхээр баярлах дуртай ард түмэн юм.
Сургуулийн шалгалт амралт болоогүй байхад эрт тэмдэглэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа юм. Өчигдөр гэхэд ЕБС-ийн хэд хэдэн сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчид эрдмийн баяраа хийлээ. Гял цял болсон гоё охид, хөвгүүд хөөрцөглөв. Үр хүүхдүүдтэйгээ хамт хөөрцөглөсөн эцэг эхчүүд олон харагдав.
Өнөөдөр ч гэсэн Нийслэлийн аль нэгэн дүүрэгт сургуулийн төгсөлтийн баяраа хийж байгаа нь дамжиггүй. За яах вэ,12 дугаар ангийн төгсөгч хүүхдүүдтэй нэг их барьцаад байх шаардлага байхгүй болов уу. Тэд эрдмийн баяраа тэмдэглэж болно. Харин 5 дугаар анги болон 9 дүгээр ангийн сурагчид төгсөлтийн баяр хийж байгаа. Зарлага мөнгө нь ч их байгаа юм. Тэр мөнгө хэний халааснаас гарах уу, нөгөө л ээж аавын хэтэвчнээс гарах нь тодорхой. Эдийн засгийг нь тооцоод бодохоор нэг төгсөгч дунджаар 300-500 мянган төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүндээ хувцас хунар, нийллэг, дурсгалын цомгийн мөнгө гээд бүх зүйл нь багтаж байгаа гэнэ.
Харин их, дээд сургууль төгсч байгаа оюутнуудаас зөвхөн баярын арга хэмжээнд зориулж нэг хүүхдээс 180-250 мянган төгрөг хурааж байгаа гэх мэдээлэл МОХ-д иржээ. Үнэндээ бол эрдмийн баяр нэртэй идэж ууж, наргиж цэнгэхийн баяр болгож дуусдаг нь үнэн.
Гэхдээ юманд хэм хэмжээ, хязгаар гэж баймаарсан. Одоо бүр цэцэрлэгийн багачууд эрдмийн баяр хийдэг уламжлал тогтоод удлаа. Ээж аавдаа сурсан мэдсэнээ тайлагнаж, таваг хоол, зүсэм бялуу, нэг стакан ундаа уухын тулд эцэг эхчүүдээс нь татаас авсаар байна. Үнэндээ бол багачуудад баяр хэрэггүй шүү дээ. СӨБ-ийнхонд хандаж хаягласан тушаалыг биелүүлэхгүй эхнээсээ хүүхдүүдээс эрдийн баярын мөнгө гэж нэг хүүхдээс 6500 төгрөг авсан тохиолдол гарлаа.
Уг нь эрдмийг баярыг ор тас хориглох шийдвэр гараагүй ч зарим зүйлийг нь хязгаарлах үүднээс салбарын сайд нь захирамж тушаал гаргасан. Гэвч тоож байгаа сургууль, сурагч, эцэг эхчүүд гэж алга. Наад зах нь эрдмийн баяр нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө авахгүй байх тушаал гарсан байгаа шүү.
Нөгөө талаар илт хориглох нь буруу гэсэн бодолтой иргэд ч байгаа юм. Хэдий шалгаж байна, хориглож байна гэх нэрийн цаана хориотой зүйл их гарна. Хориглох тусам нууцаар зугаалж наргиж яваад элдэв асуудалд орохыг үгүйсгэхгүй юм. Тэгэхээр энэ тал дээр бодолтой болгоомжтой хандахгүй бол.
Тухайн оюутан, сурагч сургуулиа амжилттай төгсч, ромбо, дипломоо авсан бол хамгийн хайртай дотны хүмүүстэйгээ гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж байхыг Монголын оюутны холбоо болон холбогдох газруудаас уриалж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн баяр болгоё гэсэн уриалгыг гаргаж байгаа юм байна.
Ямарч төгсөгчид дурсгалын зураг авахуулах гэж Зайсан, Гандан, төв талбай дээр байнга ирдэг нь бүр бичигдээгүй хууль. Ар гэрийнхэн нь алагласан өнгөтэй цэцэг, амтат чихэр жимс, оргилуун дарс өгөхийн тулд хаана ч байсан араас нь очдог.
Тэгээд л дээр зах замбараагүй байдал үүсгэж, идэж уусан ундааны сав, дарсны шилээр дүүргээд явдаг нь хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ хамгийн гол нь баярлаж байгаа ч баярлуулж байгаа хүний ухамсарын асуудал. Энэ баярыг хориглохгүй ч гэлээ хамгийн гол нь архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь чухал. Эрдмийн баяр нь идэж уухын нэр бишээ. Тиймээс эрдмийн баяраа хийж, ромбо дипломоо аваагүй байхдаа ямар нэгэн баяр тэмдэглэж, ресторан, баар цэнгээний газар орохгүй байхыг нийт оюутан төгсөгчдөөс НЦГ болон МОХ-ныхон хүсээд буй.
Эрдмийн баяр тэмдэглэх нэрийдлээр ээж ааваас татаас татах ёсгүй
Оюутан, сурагчдаас аливаа төлбөр хураамж авахыг хориглосон БСШУ-ны сайдын тушаал гарсан байгаа гэдгийг дээр тодотгосон. Мөн түүчнлэн оюутан, сурагчдыг хамруулан амралт, зугаалгыг зохион байгуулахгүй байх, эрдийн баярыг архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх уриалгыг жил бүр гаргасаар байгаа юм. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийг 18663, 12 дугаар ангийг 16200 хүүхэд төгсөх ажээ.
Жилийн жилд төгсөлтийн баярын мөнгө болон анги танхим засварлах мөнгөтэй холбоотой гомдол санал их ирж, гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох газруудаас сургуулийн удирдлага, багш нарт нь зөвлөмж өгч ажилладаг ч ямар ч нэмэр болдоггүй. Хүүхдүүд нь багшаа “найраад” амралт зугаалганд нууцаар явдаг.
Өнөө жил салбарын сайдын гаргасан захирамж чиглэлийг бүх дүүрэг болон орон нутгийн сургуулиудад хүргүүлсэн байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдээс мөнгө хураах, аялал зугаалга хийх, бэлэг сэлт өгч авалцахыг бүрэн хориглосон байгаа шүү багш нараа. Гэвч манайхан гар цайлгах үүднээс ил нэг, далд нэг өгч харагддаг. Багш нар ч “үгүй, авахгүй” гэж хэлж чаддаггүй болохоор бушуухан авна.
Хэрвээ дээрх албан шаардлагыг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох болно гэдгийг Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох мэдэгдэв.

Эрдмийн баяраа тэмдэглэсэн хүүхдүүд осолд өртөв
Төгсөгчид аялж, зугаалж яваад осолд өртөх харамсалтай хэргүүд гардаг.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд хүүхдүүд эрдмийн баяраа тэмдэглэж яваад осолд орсон харамсалтай хэрэг Дархан-Уул аймагт гарсан. Тодруулбал, 5 дугаар ангийн сурагчдыг тээвэрлэж явсан автобус замын уулзвар дээр “Норд бенз”-тэй мөргөлдсөний улмаас гурван том хүн, хоёр хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээнд хэвтэн эмчлүүлж байна.
Мөн Хан-Уул дүүрэгт ЕБС-ийн 12 дугаар ангийн төгсөгчдийг тээвэрлэж явсан автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо мушгиж явсан үйлдлийг нь замын цагдаагаас таслан зогсоов. Баяр тэмдэглэх гэж хөөрцөглөж, дарвиж яваад “аюулд” орох вий. Анхаарал болгоомж хаана ч хэзээ ч илүүдэхгүй.
Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ сарын 14-ий өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “Эрдмийн баяр” арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулж байна. Гол зорилго нь төгсөлтийн баярыг эрдмийн баяр болгох салбар сайдын тушаалын хэрэгжилт, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хангуулах зэрэг хяналт тавих юм байна. Мөн их дээд сургууль болон ЕБС-иудад шаардлага хүргүүлсэн.
Хэрвээ шаардлага биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох аж. Хэрэв ажилтнуудаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүргээ биелүүлээгүй бол дээрх зөрчил үйлдэгдсэнд тооцох бөгөөд хүнийг 100 нэгжтэй тэнцэх мөнгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор хуульчилжээ.
О.Сайхан
Оллоо.mn