Уулчин Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарлаа
Хайрхан аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өнөөдөр 13:47 цагт /Улаанбаатарын цагаар/ Эверестийн оргилд гарчээ. Ингэснээр тэрбээр Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн болж байна.


Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын 7 summit буюу 7 тивийн 7 ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирчээ.

Дэлхийн дээвэр гэгддэг 8848м Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд бараалхсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nn 2018-05-16 09:59:00
    aimar aimar, bayar hurgii
    112.72.14.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр хүргэе 2018-05-16 08:18:28
    Мундаг
    202.9.40.61
    Мэдэгдсэн Хариулах