“Эрхзүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Дээд шүүхийн шүүгчид Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульч эрдэмтэд оролцсон “Эрхзүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШЕЗ-ийн байранд боллоо.

Эдийн засгийн ямар ч харилцаа нь эрхзүйн зохицуулалтыг ямагт шаардаж байдаг бөгөөд нийт 120 хуульч оролцсон энэ хурал эрх зүй ба эдийн засгийн тулгамдсан асуудлыг хөндөж байгаагаараа ач холбогдолтой болсныг оролцогчид онцолж байсан юм.

Тиймээс эрдэм шинжилгээний хурлаар эдийн засаг дахь эрх зүйн үүрэг, Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, шүүхийн практик, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн эрх зүй эдийн засгийн асуудал, зохиогчийн эрхийн хязгаарлалт, санхүүгийн түрээсийн гэрээ, дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн асуудал зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр шүүгч, эрдэмтэд илтгэл тавьж, дүгнэлт солилцож, харилцан ярилцлаа. Энэхүү хурлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн шүүх байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан аж. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.