Ц.Цогзолмаа:  400 мянган төгрөгийн цалин авдаг багш  дэлхийд байхгүй

БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбооноос санаачлан зохион байгуулсан “Бүтээлч ахмад багш нарын III зөвлөгөөн” энэ сарын 14-нд болж өнгөрлөө. Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд болон 17 аймгийн ахмад багш нар оролцож, үг хэлсэн юм.  Зөвлөгөөнийг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, БСШУС-ын сайдын зөвлөх А.Цанжид удирдан явууллаа.

Энэ үеэр ахмад багш нар сургалтын чанарыг сайжруулахад залуу багш нарын ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх шаардлага тулгарч буйд санал нэгтэй байсан юм. Түүнчлэн зөвлөгөөнөөр сургууль, цэцэрлэгийн удирдлагыг нам эвсэл дагаж томилдог байдлыг таслан зогсоож, сайн багшийг эрхлэгчээр нь ажиллуулдаг системд шилжүүлэх саналтай байгаагаа ахмад багш нар салбарын сайдад уламжилллаа. Ялангуяа, хөдөө орон нутагт энэ байдал хавтгайрч байгаад ахмад багш нар туйлын санаа зовниж буйгаа хэлсэн юм. Бүтээлч багш нарын зөвлөгөөнд 24 гавьяат багш, ардын хоёр, дөрвөн академич оролцсон нь зөвлөгөөний ач холбогдол ямар хэмжээнд болсныг харуулж байгаа юм. Хурлаас гарсан саналыг зөвлөмж болгон гаргаж, 2021 онд дөрөв дэх зөвлөгөөнийг хийхээр болсон. Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар “Тэтгэвэрт гарсан багш нарыг залуу багш нарт үлгэр дуурайл үзүүлээсэй гэж БСШУС-ын сайд биднээс хүссэн. Бид энэ үйл хэрэгт дэмжиж оролцоно. Зөвлөгөөнд оролцсон багш нарын 60 хувь нь эрдмийн цол зэрэгтэй, туршлагатай багш байлаа. Улсын хэмжээнд тэтгэвэрт гарсан, гарах гэж байгаа 32 мянган багш байна. Манай багш нар нийслэл болон хөдөө орон нутгийн залуу багш нарт сургалт, мэдээлэл өгч, уулзалт хийсэн” гэв.  


 

97 их, дээд сургуулиас 42 нь багш бэлтгэдэг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “2018 оныг багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Монголын боловсролын системийг үндсээр нь өөрчлөхийн тулд багш нарынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй боллоо. Монгол Улсад 97 их, дээд сургууль байгаагаас 42 нь багш бэлтгэж байна. Багш бэлтгэж байгаа хөтөлбөр, агуулгыг харвал сайжруулах олон зүйл харагдаж байна. Иймд багш бэлтгэдэг хөтөлбөрийг нэг стандартад шилжүүлэх цаг нь ирсэн. Тогтолцоогоо харж, системээ өөрчлөхгүй бол чанаргүй багш бэлтгэгдэж байна.

Дараагийн нэг алхам нь багшийн цалин хөлсийг нэмэх асуудал. Өнөөдөр дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй. Тиймээс холбогдох яамдуудтай бид хамтран Ажлын хэсэг байгуулсан. 25-30 хүүхдийн стандарттай ангид 45-50 хүүхэд суралцаж байгаа энэ нөхцөлд багшаас сургалтын чанар шаардах нь зүй бус явдал. Тиймээс багшийн ачааллыг судалж, хөдөлмөрийн хөлсийг ажлын ачаалалтай нь уялуудах хэрэгцээ шаардлага байна. Цалинг гагц миний бие шийдэхгүй. Үүнийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэдэг. Ямартай ч 2018 оны 4 дүгээр улирал гэхэд багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Хэдэн хувиар нэмэхийг яг одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ хамгийн багаар бодоход үндсэн цалинг 10 хувиар нэмнэ” гэв.

 

Сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөртэй уялдуулна

 

Тэрчлэн ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа салбарын сайд энэ үеэр онцолсон юм. Сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөрийг хооронд нь уялдуулж, Боловсролын тухай багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйгаа хэллээ. Хичээлийн жил эхлэх бүрт сурах бичгийг өөрчлөөд байвал суурь боловсролын тухай яриад ч хэрэггүй юм. Тиймээс сурах бичгийг шалгарсан багш нарын баг зохиодог, түүнийг нь хамгийн багаар бодоход тогтвортой 10-15 жил ашигладаг байж сургалтын чанарт өөрчлөлт орно гэж үзэж байна гэлээ.

Ц.Цогзолмаа сайд үргэлжлүүлэн  “Ахмад багш нарын маань санаа зовнидог нэг зүйл хүүхдийн хүмүүжил. Сахилгагүй хүүхэд ёроолгүй савтай адил гэж ярьдаг байлаа. Онц сурлагатан гэхээс илүүтэй хүүхдийн хүмүүжилд багш нар маань анхаарч ирсэн бол өнөөдөр хүүхдэд шаардлага тавьдаг багш байхгүй боллоо. Хатуухан үг хэлчихвэл аав, ээждээ ховлоно гэдэг байдлаар асуудалд хандах боллоо. Багш хүн багш шиг байж чадахгүй болж. Цаг үеийн өөрчлөлтөөс болж хатуу үг хэлж чадахгүй байна. Би хувьдаа сурган хүмүүжүүлэх ухаанд хатуу үгийг их биш, яг таарсан хэмжээнд хэлж байх хэрэгтэй гэж боддог. Бүгдийнх нь толгойг илж, сайхан үг хэлээд байвал хүүхдийг чихрээр хуурч байгаатай л адил. Цагаа олсон зөв шүүмж гэдэг хүүхдийг хүмүүжүүлэх ухаанд сургадаг. Тиймээс сургууль бүрт байгаа нийгмийн ажилтныг хүмүүжлийн эрхлэгчийн ажлын байр болгож өөрчлөх тал дээр ажиллаж байна.

Ахмад багш нарын дэмжлэг хэрэгтэй                 

Бас нэгэн санаа тавьж байгаа асуудал бол эцэг, эхийг сурган хүмүүжүүлэгчтэй уялдаатай ажиллах чиглэлийг салбар яам системтэй хийх нь зүйтэй юм. Ахмад багш нарын дэмийг авах шаардлага, хэрэгцээ байна. Ахмад багш нарыг тэтгэвэрт гарсан бол боллоо гээд орхидог буруу жишгийг халж, боловсролын системд байгаа мэргэжил бүрийн гажгийг ахмад багш нартай хамтарч засмаар байгааг дурдлаа. Салбарын сайдтай ч ахмад багш нар санал нэгтэй байсан юм. 

 

 

Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-05-16 11:56:40
    Дэлхийд байхгүй цалин авдаг болоод тэд нар ажлаа байн байн хаяад байдгийг сайд нь одоо мэдэж байгаа гэнэ. Тэгээд бас халаглаад байгаа. Тэнэг авгай
    122.201.24.189
    Мэдэгдсэн Хариулах
  • yj 2018-05-16 09:50:27
    тэгээд Монголд бгаа л бхгүй юу?цэцэрлэг-н туслах багш 300 гарн мянган төг цалин гар дээрээ авч бгаа шүүдээ хураамжнуудаа төлөөд системээ мэддэггүй юм уу? сайдаа...
    43.242.243.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-16 09:47:52
    BAYR ,ELBEGDORJ ,M.ENHBOLD ,BAYRTCOGT NARIIN BULEGLELUUDEES MONGOO NEHEEREI.
    106.68.18.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Ба 2018-05-16 08:46:31
    Сургууль болгоныг тойрсон өдөр өнжүүлэх нэртэй бизнесээр баяжаад бгаа шүүдээ багш нар!
    103.26.195.34
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-16 06:45:32
    150 долларын цалинтай шүү дээ бид чинь
    124.158.90.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-16 05:54:41
    Багш нар доод тал нь 539000 төгрөгний цалинтай
    124.158.77.204
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-16 05:49:09
    ХЭХЭХЭХЭХЭХЭХЭ Со руу, Америк явах минь_
    103.229.123.189
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-16 04:53:23
    багш нар цалингынхаа зөрүүг эх эцгээс авчихдаг юм аа
    66.181.188.157
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-16 04:46:10
    Тийм шүү Хамаг мөнгийг Баярцогт Баяр мэт нь гадгаш нь гаргачихсан. Тэгээд багш, ажилчид нь иймэрхүү байдаг 20000 төгрөгийг хүүхдүүдэд олгох гээд чаддаггүй
    112.72.14.181
    Мэдэгдсэн Хариулах