С.Нарангэрэл: 10 тэрбумыг олоод өгчих, тэгвэл таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ гэсэн
“Өглөөний сонин” Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох “Control TV”-ийн “Контрол Комментатор” нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг сониноо буулган эрхэм уншигчдадаа хүргэж байна. Эл дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат, гавьяат хуульч, ШУА-ийн гишүүн С.Нарангэрэл багштай ярилцсан юм.
 
-Нарангэрэл багш Та сайхан хаваржиж байна уу? Ажил төрөл тавлаг уу?
 
-Тайван даа. Хичээл ном, эрдмийн ажил гээд л...
 
-Таньтай уулзахаасаа өмнө би таны “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан ба монголчууд” гэсэн номыг уншлаа. Энэ номыг уншихад түгшүүр төрж байлаа. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдахад ойртжээ. Монгол хүн бүр уншмаар санагдав. Олон ч хүн өмнөх үгийг бичжээ. Үнэхээр маш том эрдэм шинжилгээний бүтээл болжээ. Энэ бол зөвхөн хуулийн амин сүнс биш, Монгол Улсын оршин тогтнохтой хамаатай асуудлыг та ном бүтээлдээ дэлгэжээ.

 
-Баярлалаа. Хамгийн гол нь дотооддсо үндэсний аюулгүй байдлаа оюун санаа, материаллаг бүх талаас нь хангах шаардлагатай болсон. Эцсийн дүндээ, Монгол Улс тусгаар тогтносон Монголоороо байх уу, үгүй юу? гэдэг асуудал бидний гурван сая монголчуудаас л шалтгаална.
 
Эмзэглэх зүйл бол бид Монгол биш болж. гадныхныг хуулдаг. Сүүлийн 100 жилийн 70 жилд нь зөвлөлтийг хуулав. Зөвлөлтийн тусламж, бэлэнчлэх сэтгэлгээ. Үлдсэн буюу сүүлийн 30 жил нь барууныхныг хууллаа. Хуулсны үр дагавар нь үндэсний онцлог, ёс суртахуун, монгол хүн гэдгээ гээсэн. Энэ бол ноцтой асуудал. Гэхдээ бүрмөсөн монголоо гээчихээгүй гэж хэлье. Нэг зуунд хүний гурван үе амьдардаг юм байна. Гурван үе нь үндэстнийг хараахан арчдаггүй юм байна. Тэгэхээр Монголоо сэргээе. Бидэнд өөрийн уламжпал, зан заншил соёл бий. Өндөр өвөг дээдсээс уламжилж ирсэн гайхамшигг ухаан, сургамж байгаа. Ерөөсөө миний номын гол зорилго бол монголчуудад монгол ухааныг, өвөг дээдсийнхээ сургамжийг ойлгуулах, дахиж алдахгүй байлгахад л оршиж байгаа юм.
 
-Ном гэснээс та бас зохиолч. Санаж байвал 1990 оны өөрчлөлт МЗЭ-д ч бас нөлөөлсөн. Монголын Зохиолчдын Эвлэл бол монголын сор болсон зохиолчдын төв байгууллага байсан. Нийгэмд маш их нөлөөтэй. Тэдний дунд Монголын яруу найргийн ноён оргилын нэг Дэндэвийн Пүрэвдорж ажиллаж амьдарч байсан. 90 оны эхээр Монголын зохиолчдын номыг хэвлэдэг Хэвлэлийн нэгдсэн редакц татан буугдсан. Түүний орыг залгаж “Монголын уран зохиол” хэвлэлийн газрыг Д.Пүрэвдорж гуай санаачлан байгуулсан. Эхний санхүүжилтийг МЗЭ-ийн фондоос зээлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хоёр редактор байсны нэг нь Намсрай нөгөөх нь би. Тэр үед зохиолчдын хүсэлтээр биш, хэвлэлийн газрын санал санаачилгаар номыг нь хэвлүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл зохиолчид зах зээлд шилжиж байв. Тэр үед таны “Р.Чойномд тулгасан ял” ном гарч байсан. Тэгэхээр л би таныг зохиолч гэж байгаа юм.
 
-Би зохиолч биш.(инээв) Өөрийгөө хэзээ ч зохиолч гэж хэлэхгүй. Гэхдээ би Монголын суут яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж ахдаа залбирах ёстой. Яагаад гэхээр прокурорт байхдаа би Р.Чойном яруу найрагчийг цагаатгуулах үйлсэд онцгойлж орсон хүн. Энэ хүний хэрэг гэж Нийгмийн аюулаас хамгаалах яамны архивт, улсын онцгой нууцад гурван хавтаст хэрэг байдаг. Тэрийг би нилээн судалчихсан. Тэгсэн Д.Пүрэвдорж ахтай гудамжинд тааралдсан чинь,
-Нарангэрэлээ чи манай редакцид Р. Чойномын хэргийн талаар нэг юм бичээд өгөөч” гэсэн юм.

Тэгэхэд нь би, “-Ах минь би ганц мөр шүлэг бичиж үзээгүй” гэхэд “Манайх утга зохиол сониноор дамжуулан улс орон даяар номын захиалга авдаг юм. Чи зүгээр л нэг номын нэр хэлчих. Захиалга нь ирэхгүй бол тэгээд л байхгүй” гэхэд нь ахаас салахын тулд толгойд орж ирснээр нь “Чойномд тулгасан ял” гэчихсэн юм. Ингээд би мартчихсан.
 
Нилээд хэд хоногийн дараа Д.Пүрэвдорж ах гэр үү залгаад “-За Нарангэрэлээ энэ жилийн номын захиалгад чинийх толгой цохьсон. 28000 захиалга авсан, тэгэхдээ бид 50000 хувиар хэвлүүлнэ. Чи одоо наад номоо бичиж эхэл гэсэн “тушаал” буулгасан юм. Надад хэргийг уншиж байхдаа хийсэн гараар бичсэн нууц тэмдэглэлүүд, архивийн жаахан материалууд байсан. Түүн дээрээ нэг сар суугаад, түүнийгээ өгсөн. Тэгтэл таны түрүүний яриад байсан Д.Намсрай зохиолч үзчихээд “Танд бас жаахан авьяас байна шүү” ( Инээв) гэж хэлсэн. Энэ номын бүтсэн түүх энэ.
 
Энэ ном 1990 оны улс төрийн огцом өөрчлөлтийг гаргахад оюун санааны хувьд нөлөөлсөн. Хуучин тогтолцооны үед зарим талаар хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодол, уран бүтээлийг ганцхан марксист ленинист онолын үүднээс шүүн шийддэг, төрийн онц аюултай гэмт хэрэгтэн болгодог ийм гажуудал байсаныг сургамж болгох зорилгыг номыг бичихдээ өмнөө тавьсан. Үүргээ ч биелүүлсэн гэж боддог.
 
-Р.Чойном яруу найрагч бол билиг танхай яруу найрагч байсан, тухайн цаг үетэй санал нийлээгүй. Монгол Улс Монголоороо л байх тухай, Зөвлөлтийн хараат байх ёсгүй тухай л уран бүтээлдээ илэрхийлж байсны төлөө л шийтгүүлсэн.
 
-Хоёр шүлгийг нь онцолдог. “Уур минь хүрч байна”, “Өөрөө өөртөө унших шүлэг” гэж. Тэр нь Зөвлөлтийн эсрэг, өөрийнхөө нам засгийн бодлогыг шүүмжилсэн тийм л агуулгатай байсан. Тэр хэргийг уншиж байхад хамгийн сонирхолтой нь Чойномын тэр шүлгийн мөр болгоныг мөрдөн байцаагч асуусан байгаа юм.
 
-Тэр үед баримтат зохиол ид дэлгэрч байсан. Гоё үггэй, уянгалсан зохиолоос илүү сэтгүүл зүй, баримтат зохиол хүчээ авч байсан үе. “Чойномд тулгасан ял” бол баримтат жанрын зохиол. Тэгэхээр цаг үе яаж ч өөрчлөгдсөн эрх баригчдад хэвээр үлддэг мэт. Тэр үед л хавчиж байсан. Одоо ч мөн ижил. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмнийг “царайчилж” байсан МАН олонх болонгуут царайгаа буруулсан. Түүний нэг илрэл бол Зөрчлийн хууль гэж том хууль баталлаа. Үүнийг ард иргэд дуртай биш хүлээж авсан.
 
-Зөрчлийн хууль мөн 2015 онд баталсан Эрүүгийн хууль гэж байгаа. Энэ хоёр хууль бол барууны, Америкаас хуулбарлачихсан, үндэснийхээ онцлог, ард түмнийхээ олон зуун жилийн аж төрөх ёсноос гажсан ийм хууль. Ийм л хуулийг хүч түрэн баталсан. Би ганц хоёр жишээ хэлье. Зөрчлийн тухай хууль батлагдснаас хойш монголд гэр бүлийн цуцлалтын тоо эрс өссөн.

Монголчууд эрт дээр үеэсээ л “Эр эмийн хооронд илжиг бүү жороол”, гал голомтондоо юу болохоо тэд өөрсдөө л шийдэг гэдэг байсан. Гэтэл ийм зүйл дээр цагдаа оруулдаг, баривчилдаг, баривчлах, хоргодох байр гэхчлэн улсын хөрөнгийг хий дэмий зарж байна. Эр нөхрийг 30 хоног баривчилж, гарч ирсэн эр нөхөр нь эхнэр хүүхдээ орхих жишээ газар авсан.
 
-Монголд нутагшихгүй хууль байна.

 
-Харин тийм. Одоо би сэтгүүлчтэй холбоотой Эрүүгийн хуулийн талаар нэг жишээ хэлье. Одоо бусдын орон байр, хаусыг эзнээс нь зөвшөөрөл авалгүйгээр зургийг нь дарвал шууд шоронд хорино, торгоно гэх. Энэ чинь юу гэсэн үг вэ? Тэгэхээр танай энэ нэвтрүүлгээр дамжуулж би УИХ-ын гишүүдэд хандаад “Ерөөсөө энэ хуулиа үтэр түргэн цэгцлээч, энэ чинь монголын нийгмийг дахин самрах бүр хуулиар самрах, хуулиар монголын үндэсний онцлогийг устгах ийм бодлого явагдаад байна шүү гэдгийг л хэлмээр байна.
 
-Энэ хуулиар бол фото зураг, видео бичлэг чинь утгын хувьд дүйх талтай учир маш халтай.
 
-Үүнээс гадна сэтгүүлчдийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөл чинь устчихаж байгаа байхгүй юу.
 
-Манайхан Америк гээд л, тэндээс л хуулаад байдаг. Гэтэл өндөр албан тушаалтай хүмүүсийг АНУ-д сэтгүүлчид эрэн сурвалжлах нь туйлын нээлттэй. Олны танил хүмүүсийг олон нийтийн газар гадаа гудамжинд явж байхад нь зургийг нь чөлөөтэй дарж болдог. Үүнийг нь нийгэм нь ч дэмждэг. Гагцхүү гэрт нь юм уу, дэндүү хувийн гэж болох орон зайнд зураг авах, түүнийг түгээхийг хуулиар хориглодог.
 
-Энэ хууль бол төрийн өндөр дээд албан тушаалтнууд ард түмний хяналтад байх ёстой байдаг тэр л хяналтыг үгүй хийж байна шүү дээ.
 
-Хуулиуд яагаад ийм хавчсан, боосон болоод байна аа, жилээс жилд. Хуульд хавчигдаад монголын сэтгүүл зүй дуулгавартай, ая дагасан, захиалгат маягтай болж ирээд байна. Яагаад хуульчид ч, сэтгүүлчид ч дуулгавартаи, хараат болох ёстой гэж?

 
-Тэгэхээр Монголын нийгмийн бүх хүрээнд ёс суртахууны ялзрал явагдчихсан. Шударга байх бол шударга биш, эрэмгий зоригтой байх бол хулчгар, нинжин, нигүүлсэнгүй сэтгэлтэй байх ёстой байтал харгис хэрцгий, жудагтай байх ёстой атал жудаггүй, эрээ цээргүй, нэр төрөө үргэлж хайрлаж явах ёстой байтал бузарлаад бүр хог yовштой нь хутгаад, тэсвэр тэвчээртэй байх байтал ямар ч хатуужилгүй, нийгэм бүхэлдээ ийм болсон.
 
Одоогоос 2500 жилийн өмнө Европ тивд дэлхийн суут долоон сэтгэгчийн нэг Аристотель ёс суртахууныг судлаад ёс суртахуун бол хүнд заяагдмал юм байна, харин өөрийн удам судар, өөрийн хүмүүжил, гэр бүлийн байдлаасаа болоод өөр өөр байдаг юм байна. Бас харин яг тэр хугацаанд манай Ази тивд тэр долоон суут сэтгэгчдийн нэг Күнз бас ёс суртахууныг судлаад ёс суртахуун гэдэг бол төрмөл юм байна, хүний сайн сайхан зан чанарын нэгдэл юм байна. Тэгээд ийм зохиол гаргасан байна. Эзэн хаан хэрвээ шударгуу байх юм бол эгэл ард хуульгүй байсан ч түүнийг дагана. Харин эзэн хаан өөрөө шударга биш байх юм бол хууль хичнээн гаргалаа ч эгэл ард эс биелүүлнэ. Хууль гэдэг бол шударга ёс, хүний өндөр ёс суртахууныг хамгаалах хэрэглүүр л байхгүй юу.
 
-Сүүлийн үед манайд баривчилгаа болж байгаа. Ч.Сайханбилэгийг, С.Баярыг хорьчихлоо. Утга агуулгын хувьд үзвэл, Ч.Сайханбилэг би ямар ч буруугүй. Учир нь улс төрийн шийдвэр гаргасан байсан гэсэн захидал бичсэн. Хуучин бол дарга алдаж болохгүй гэж ярьдаг байсан. Дарга хүн алдвал их том алдана, ажилтан алдвал бага алдана. Ер нь бол хөлөг онгоцны ахмад буруу тийшээ залаад хөлөг онгоцыг живүүлвэл хариуцлагаа өөрөө л хүлээнэ. Тэгэхээр энэ асуудлыг та хэрхэн харж байна?
 
-Бидний ярьдаг төрийн өндөр албан тушаалтнууд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, дээд шүүхийнхэн, прокурор ч гэдэг юм уу. Тэдний гол зорилго бол ерөөсөө л үндэснийхээ язгуур эрх ашгийг хамгаалах, энд хоёрдмол сэтгэлгээ ерөөсөө байж болохгүй, ямар нэг гэрээ хэлцэл дээр надад ямар ашиг гарах вэ ч гэдэг юм уу. Эрх баригчдын хийсэн энэ том гэрээ хэлцэл нь эх орныхоо язгуур эрх ашгийг бодолцож уу гэдгийг л харах ёстой. Тэгэж байж эд буруутай юу үгүй юу гэдэг нь тогтоогдоно. Оюутолгой гэснээс уншигчдад би нэг юм хэлье.
 
2008 онд УИХ-ын даргын албан тушаалыг С.Дэмбэрэл хаших болсон. Тэгээд намайг дуудаад Оюутолгойн гэрээ гэж ийм гэрээ хийгдэх гэж байгаа, удахгүй УИХ-аар орно. Та хуульч хүний хувьд нэг дүгнэлт бичээд өгөөч гэсэн юм. Ийн би анх удаа тэр гэрээг харж, уншиж үзтэл Монголын талд халтай, хүн өөрөө энэ их баялгаа бусдад өгөөд эргээд өөрөө өрөнд орно гэж юу гэсэн үг вэ? Дээр нь хэрвээ маргаан гарахад гадны арбитраар шийдүүлнэ гэх. Ямар ч нөхцөлд Монголын тал ялахгүй. Уг нь энэ гэрээг бол ашигт малтмалын газар хийх ёстой. Тэгээд ямар нэг асуудал гарвал яам, цаашилбал Засгийн газар нь хүчингүй болгох зэрэг юун түрүүнд улсынхаа эрх ашгийг хамгаалах ёстой. Тэгээд би С.Дэмбэрэл даргад энэ гэрээг яав ч батлуулж болохгүй гэж бичгээр өгсөн. С.Дэмбэрэл дарга нэг удаа хойшлуулсан. Хоёр дахь удаагаа яаж ч чадаагүй тэгээд л энэ гэрээ батлагдаад цаашаа явсан.
 
-Энэ бол Ерөнхий сайд С.Баярын “хүчиндэж” хийсэн гэрээ.
 
-Би С.Дэмбэрэл даргад бичиж өгсөн дүгнэлтдээ ашигт малтмалыг улс эх орныхоо эрх ашгийн төлөө хөдөлгөх нь зөв. Гэхдээ надад өөрийн хувилбар байсан. Тэр нь юу гэхээр Концессын гэрээ байгуулаад хажууд нь ашигт малтмалын газар байгуул. Концессын гэрээгээр манай талаас зөвхөн тэр ашигт малтмалынхаа техник, эдиин засгийн үзүүлэлтийг гаргачихаад тэндээс жил болгон рояалти авах. Цаад газар нь ашгаа хийнэ үү, гадныхан нь хийнэ үү хамаагүй. Байгаль орчны хуулиа зөрчих юм бол гаргачихдаг ч юм уу ингэсэн бол Монголд ашигтай байх байсан.
 
-Захидал бичих “мода”-ыг дэлгэрүүлсэн хүн бол гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Тэрбээр шоронгоос захидал бичиж байсан. Та шүүх хуралд нь өмгөөлөгчөөр оролцож байсан. Тэр шүүх хурлын талаар ярьж өгөөч?
 
-Тэр үед та ТВ-9 телевизийн захирал байсан. Бид тэр үед энэ шүүх хурлыг ганц худагт ч юм уу олны нүднээс далд таслах гээд байна. Тиймээс энэ шүүх хурлыг олон нийтэд харуулах ажлыг танай телевизийнхэн хийгээч гэж хүсэлт тавьж, танайх гурван өдрийн турш монголчуудад ил тод мэдээлэл дамжуулсан.
 
-Энэ бол Солонгос киноноос ч илүү үзэгчдийн анхаарлыг татсан.

-Шүүх хурлын хувьд миний хүн чанар зулгаасан. Дарамт, шахалтад орсон олон өмгөөлөгч Н.Энхбаярыг өмгөөлөхөөс татгалзсан.
 
-Гэтэл таныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болоход эрх мэдэлтэй байхдаа татгалзсан гэдэг билүү?
 
-Одоо яриад ч хэрэг байна уу даа. Тэр үед Н.Энхбаяр намын дарга, Ерөнхий сайд Ц.Нямдорж сайд байсан үе. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцэд өгөөд хүчингүй болгосон гэсэн шалтгаанаар намайг гурван ч удаа унагаасан. Тэрэнд л хариу авах гээд байдаг. Гэтэл одоо өнгөрсөн хорин жилд тэр дордохын долоон өөрчлөлт нь Монголыг самарсан гэдгийг харж байгаа биз дээ. Одоо дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд төсөл бариад тойроод яваад байгаа биз дээ.
 
-Ер нь бол тэр үедээ засчих ёстой байсан. Дарга хүн тухайн үедээ л өмнөх ажлаа хийж сайжруулж байх ёстой.
 
-Уг нь бол хөөрхий муу багш, эрдэмтэн С.Нарангэрэлтэй үзэх хэрэггүй л байсан байхгүй юу. Тэр алдаагаа засаад л бичих хэрэгтэй байсан.
 
-Шүүх хурлыг дамжуулснаараа та монголын хуулийн ертөнцөд том дохио өгсөн гэж бодож байгаа. Яагаад гэвэл таниас өөр хүн байгаагүй бол шууд дамжуулахад бэрх байсан. Тэгэхээр хууль хяналтын байгууллагыг улс төрийн захиалгаар ажилладаг болсон гэсэн “маск”-ыг хуу татсан явдал болсон гэж би үзэж байгаа?
 

-Та их чухал асуудал асуулаа. Ер нь бол мөрдөн байцаах алба алдаж болдог, дээрээсээ захиалгатай ч юм уу. Гэтэл алдаж болохгүй ганц газар бол шүүх. Шүүхийн гаргасан зарим алдаа засагддаггүй. Тиймээс Монголын хувьд шударга ёс чухал, хүмүүс ирээдүйдээ илтгэлтэй, би өөрөө л буруу юм хийхгүй бол шударга шүүхийнхээ хамгаалалтанд байна гэдэг ийм уур амьсгалыг бүрдүүлэхэд шүүх чухал. Гэвч харамсалтай нь манай шүүх тийм биш. Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх гээд Н.Энхбаярын хэрэг дээр нийт 10 гаруй шүүгч шүүн таслах үйл ажиллагаа явуулсан шүү дээ. Би тэдэнд хэлж байсан юм. Та нар албан тушаал ахихаа бодож байна, зарим нь гавьяатын шагнал бодож байна. Гэтэл цаана чинь хүний хувь заяа, улс орны. асуудал, Монголд шударга ёс байна уу үгүй юу гэдэг асуудал. Өнөөдөр Монголд 512 шүүгч ажиллаж байна. Энэ дотор том хэргүүдийг шударгаар шийддэг шүүгчид байхыг бид үгүйсгэж чадахгүй. Гэтэл энд цөөхөн шүүгч л шүүхийг бүхэлд нь харлуулаад, одоо орон даяар санал асуулга авбал хэн ч итгэхгүй болчихсон. Ерөөсөө л хүн амьд явахад хамгийн чухал нь итгэл. Итгэл байхгүй бол ирээдүй байхгүй.

-Тэр итгэх хүнийг яаж сонгодог юм бэ?
 
-Ер нь би боддог юм. Энэ Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн ер нь хахууль аваад зарим хэргийг гаргаад байдаг юм биш биз дээ гэж. Яагаад гэхээр маш их улбагар, юм хум уншихгүй, өөрийгөө боловсруулахгүй, тэгээд шийдсэн хэрэг нь заримдаа буруу зөрүү. Тэгэхээр Монголд шүүгчдийг сонгохдоо нэгдүгээрт мэдлэг боловсрол, дараа нь удам судар, гурван үеийнх нь намтрыг судлах, хэр зэрэг шударга хүн юм, шударга ёсыг хэрэгжүүлж чадах уу гэдгийг нь үзэх хэрэгтэй. Жишээ нь, Японд шүүгчийг сонгохдоо хажуугийн айлаар нь ордог, хажуу талын хөгшнөөс нь энэ хүнийг таних уу гэхэд танина манай хөрш, их олон жил болж байгаа, сайн хүн гэхдээ заримдаа хогоо ангилалгүй хаячихдаг гэж хэлэх юм бол тэгээд л тэр хүнийг дахиж шүүгчид нэр дэвшүүлэхгүй. Хуульчийн гол цөм нь ерөөсөө л шударга ёсыг хангаж чадах ёстой. Тэр л хүнийг сонгох ёстой. Өнөөдөр тийм хүнийг сонгож чадаагүйгээс Монголын нийгэм улам л доройтож ялзарч байгаа.
 
-Өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд таны нэр их яригдаж байсан. МАХН УИХ-д нэг суудалтай байсан, МАН, АН-д итгэл алдарсан учраас нийгэмд гуравдагч хүчний хүнийг сонгох боломж байсан гэж би харж байгаа. Та яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс нэрээ татсан юм бэ. Ер нь юу болсон юм?
 
-Одоогийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү бол миний шавь. Надтай уулзаад багшаа нам нэр дэвшигчээ дотроо өрсөлдүүлнэ. Эрдэнэтээс олж ирсэн мандатаараа тань шиг хүнийг дэвшүүлье гэж бодож байна гэсэн юм. Би эхэндээ цааргалж байгаад улс орныхоо байдлыг харсан. Энхбат сэтгүүлчээ ер нь хүн гэдэг чинь 60 хүрч байж ухаан ордог юм байна. Тэгээд л улс орноо эмхлэх цэгцлэхэд нь туслалцаа үзүүлье гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгтэл Н.Удвал надтай яриад Нарангэрэл багшаа нэр дэвшигчдийн тусгай алба байгуулсан, нэг бүрчлэн уулзаж байгаа, та ирж уулзаач гэсэн юм. Яваад очтол Н.Удвал надад ”3а Нараа багшаа хувь хүний хувьд боловсролын хувьд туршлагатайн хувьд бид таньтай ярих юм байхгүй. Одоо намын хурал болохоос өмнө 10 тэрбумыг олоод өгчих, тэгвэл таныг өрсөлдөгчгүйгээр бид шууд гаргалаа” гэсэн юм. Тэгээд би бодлоо, Н.Удвал ийм юм дураараа ярих хүн биш, цаана нь Н.Энхбаяр байгаа. Энэ нөхөр ер нь улс орноо бодож байна уу үгүй юу гэж. Тэгээд би Н.Удвалд “Анх зөвшөөрөхдөө Монголын төр засгийг энэ бузар мөнгөнөөс салгая гэсэндээ туслахыг бодсон юм. Би олон шавьтай, том том компаний захирлууд зөндөө бий. Би утасдаад нэг тэрбумыг өг гэхэд хоёр, гурван цагийн дотор олчихно, гэтэл өөрөө нэр дэвшээгүй байж анхнаасаа хар мөнгөтэй хутгалдахаар яах юм. Би ч нуруундаа нилээн хүнд ачаа үүрэх гээд байна даа гээд нойргүй хонох ч үе надад байсан, энэ хүнд ачаанаас минь ийм хурдан салгаж өгсөнд баярлалаа” гэж хэлчихээд гараад явчихсан юм. Тийм л юм болсон.
 
-Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сонголт гэдэг бол их том сонголт. Тэгэхээр МАХН-аас энэ сонгуульд С.Нарангэрэл академич, иргэний хөдөлгөөний С.Ганбаатар хоёроос таныг биш Ганбаатарыг сонгосон гэхээр би гайхаад байсан юм.
 
-Харин тиймээ, хөөрхийс.
 
-Тэгэхээр нэвтрүүлгийн цаг дуусах дөхөж байна. Яриагаа нэгэнт номоор эхэлсэн учраас номоороо өндөрлөе гэж бодлоо. Ер нь бол энэ ёс суртахуун, ёс зүй гэж юм байна. Тэгэхээр та Моралийн тухай...
 
-Хүний уураг тархинд 80 гаруй тэрбум эс бий. Тэр эс доторх өгөгдөл нь хүн гэдэг эхэс төрөхдөө шударгыг эрхэмлэдэг, зоригтой, нинжин сэтгэлтэй, нэр төрөө боддог ч юм уу тэр өгөгдлүүд нь төрмөл байдаг. Хүн бол насанд хүрээд, нийгмийн амьдралд ороод ирэхээрээ тэр ялзралын зам руу явдаг. Энийг Аристотель хэлсэн юм шүү. Тэгэхээр өнөөдрийн Монголын нийгэм ганц төр засаг ч биш бүх салбарт ёс зүйгээ алдсан. Аливаа улс орон өөрийн гэсэн үндэсний онцлог үзэл сурталгүй бол тэр улс ингээд дуусчихдаг. Одоо манайх дуусах нь. Одоо манай үзэл суртал юу юм, үзэл нь шунал, хүсэл нь мөнгө олох, хэрэглээ нь тансаг болчихсон. Бид цаашдаа яах ёстой юм гэхээр тэртэй тэргүй бидний өвөг дээдэс тэр гайхамшигтай Монгол ухааныг өгчихсөн. Одоо бүх салбарыг хар нялхаас нь ёс суртахуунчуулвал манай нийгэм маш амархан босно. Одоо бид бие биенээ хулхидаад л, бие биендээ итгэл алдсаар байтал дуусах гээд байна шүү дээ.
 
-Хүний биед хамгийн чухал нь баланс. Хүний бие баланстай байж л тэр хүн эрүүл байна. Түүнтэй адилхан нийгэмд ёс суртахуун, шударга ёс алдагдвал бас нийгэм балансаа алдчихдаг.
 
-“Судрын чуулган” гээд бий шүү дээ, энэ чинь Рашид Ад Диний бүтээл биш юм байна. Энэ чинь Чингис хааны хойч сүүлд Перс хилээр Монголын түүхийг албан ёсоор бичүүлсэн гэх түүх бий. Арван нэгэн жил бүтээсэн тэр суут бүтээлээс би нэг ишлэл хэлээд энэ ярилцлагаа дуусгая.
 
“500 жил, 5000 жил, 10000 жил хаан төрийг барих хойч үеийнхэн минь ээ. Чингис хааны ёсон (ёс суртахуун), ясаг (засаг-энэ бол засаглал гэсэн үг биш шударга ёсыг зөрчвөл шийтгэнэ, албадна, засан тохижуулна гэсэн үг) өөрчлөхгүйгээр дагаж, мөрдөх юм бол энэ ертөнцийн ард түмэн гэр хотлоороо амар амгалан, баяр баясгалантай амьдрах болно. Энэ чинь дэлхийн хэмжээний дүгнэлт гаргаад өгчихсөн байгаа биз дээ. Тэгэхэд чинь бид хүнээс хуулаад л далай руу яваад л байх шаардлагагүй. Одоо энэ рүүгээ л ормоор байна ш дээ. Энэ эрдэнэсийн сан руу гаа л ормоор байна.
 
-Баярлалаа, танд монголчуудад тээг болсон тэр хуулиудыг цуцлан хүчингүй болгохыг, Монгол хүний сэтгэхүйд нийцсэн хуулийг өлгийдэн авах үйлсэд амжилт хүсье.

Б.Золцагаан /
Комментатор нэвтрүүлгийг тэмдэглэсэн/
Эх сурвалж: Өглөөний сонин
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ 2018-05-29 10:11:58
    Багш аа, та нэр дэвшсэн бол шууд 70 хувийн санал авах байсан. Бузар луйварчин жанхуу одоо Монгол улсыг Орос, Хятад хоёрт зарахын тулд ШХАБ-д элсүүлэх гэж бна.
    202.131.243.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ёс суртахуун, шударга ёс 2018-05-17 05:12:46
    Ёс зүйтэй шударга хүн, та улс орноо удирдах хэрэгтэй.....тантай нийлж, ард түмнээ шударгаар удирдаж, улс орноо босгох хүмүүс олон гарч ирэх болтугай!!!!!!!!!!!!...
    49.0.149.5
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2018-05-17 03:36:40
    ediin shunalgui,erdem nomtoi shudarga saihan huulich ediin zasagchdiig turd gargah yumsan.hezee bol.......
    202.179.24.132
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-16 11:38:18
    Танай дарга нар, төрийн албаныхан ерөөсөө юм уншихгүй, асуудлыг шийдэх шийдлийг боддоггүй, гагцхүү надад юу унах вэ гэдгийг л боддог юм шиг байна гэж нэг гадаад...
    59.153.112.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Narangerel dee bayar hyrgye! 2018-05-16 08:24:47
    Narangerel ee!!!bi beer chamd bainga talarhaj baidag!ychir ni hen ch emeerehgyi ynen sydragiin telee heregt orson R.Choinomiig maani yhaantai medlegtei hyylich ...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Mir 2018-05-16 08:04:30
    Маш чухал асуудал хөнджээ... Монголд ёс суртахуун хэмээх эрхэм чанар, хууль ёс үгүйлэгдэж байна.
    202.9.41.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Дагваа 2018-05-16 07:44:30
    Хүндэт багш та хууль бол шудрага ёс,өндөр ёс суртахууныг хамгаалдаг хэрэглэгдэхүүн гэж маш зөв томёолсон байна.Ёс зүйтэй хүн хууль зөрчдөггүй юм.
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2018-05-16 07:04:13
    erdemten gejdee iim hogin ym yarisan shaldir baldir bagsh nar huulin sistemig ynagasan shyy . Uy ni ch darga boloh durtai ym be. Yhsen hynd l sain hyn ym baina
    122.201.26.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Ккккк 2018-05-16 06:13:20
    Би хувирамтгай хүнд дургүй . Энхбаярыг өмөөрөөд л энэ бол захиалгат хэрэг захиалсан хүн нь Нямдорж гээд бсан яасан биш болсон уу. Энхбаяр одоо баабаа болсон у
    182.160.1.42
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-16 05:45:36
    би ерөнийлөгч болсоныхоо дараа тэр мөнгийг нь өгөе. Одоохон болгоод өг.
    103.229.123.189
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-16 05:02:21
    таныг ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол бүх хүмүүс дэмжих байсан даа багш минь даанч монголын төр хаана унасан гэдэг нь тодорхой харагдсан даа
    64.119.22.186
    Мэдэгдсэн Хариулах
  • gonchig 2018-05-16 04:45:57
    mash heregtei yariltslaga boljee huuilch hun gedeg iim l baih estoi shuu
    202.179.31.59
    Мэдэгдсэн Хариулах