Гэрлэх ёслолын ордонд зургаан албан хаагч хуримаа хийж, гал голомтоо бадраалаа
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газар Гэрлэх ёслолын ордон хамтран “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулав.
           
Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.
           
Тодруулбал, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах  28-р ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Л.Отгонбаатар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн БД-ийн ОБХ-ийн ГТУА-34-р ангийн ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ц.Явсраймолом, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80-р ангийн гал сөнөөгч Г.Батсүрэн нар хуримын ёслолоо хийсэн юм.

 
Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн бол Онцгой байдлын үндэсний аврах бригадын "Тэнгэр" хамтлагийнхан ая дуугаа өргөлөө. 

 
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Нийслэлийн Гэрлэх ёслолын ордноос баярын өдрийг тохиолдуулан “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн Онцгой байдлын газрын албан ёсны гэр бүлийн баталгаатай, хуримын ёслолоо хийж амжаагүй үлгэр жишээ гэр бүлийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгууллаа.

Гэрлэх ёслолын арга хэмжээнд албан хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь байж амьдралын хамгийн гайхалтай, баярт мөчийг нь хуваалцлаа.

Ингээд хуримаа хийсэн хуримлагч хосуудын сэтгэгдэлийг сонирхлоо.

Н.Мөнхбат: Сайхан санагдаж байна, ажлын хамт олондоо баярлалаа



Маш сайхан санагдаж байна. Налайх дүүргийн Онцгой байдлын алба хаагчдадаа баярлалаа. Хэзээ нэгэн цагт Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийнэ гэж бодож мөрөөдөж явсан мөрөөдөл биелэлээ. Миний хувьд онцгой байдлын албанд 16 жил ажиллаж байна.  НОБГ-ын дарга, удирлагуудад талархлаа.

Эхнэр С.Түвшинтөгс “Монголынхоо бүх сайхан гэр бүлдээ баярын мэнд хүргэе. Дэлхийн гэр бүлийн өдөр ураг төрлөө цуглуулж ургаа бататгаж, хуримаа хийж байгаад баярлаж байна. Миний хувьд гэрлэлтээ батлуулаад хамт амьдарсан жаргалтай цаг хугацааг л гэр бүл гэж тодорхойлно. Ханийн ажлын хамт олонд маш их баярлаж байна. Манайх хүү, охин хоёртой. Би Зэвсэгт хүчний 351 дүгээр ангид нягтлан бодогч хийдэг” гэв.

Д.Өнөржаргал: Сэтгэл хөдлөөд уйлчих гээд байна



Олон улсын гэр бүлийн өдөр хуримаа хийж байгаад баярлаад сэтгэл хөдлөөд уйлчих гээд байна. Миний нөхрийг Б.Хосбаяр гэдэг Нийслэлийн гал унтраах 10-дугаар ангид ажилладаг. Бид хоёр оюутан байхаасаа үерхэж ханилаад 16 жил болж байна. Гурван хүүхэдтэй. Энэ хугацаанд хуримаа найраа хийж амжаагүй байсан. Мэдээж эмэгтэй хүний мөрөөдлөөр хэзээ нэгэн цагт хуримын даашинз өмсөж хуримаа хийнэ гэж боддог байлаа. Ийм өдөр ирлээ. Маш их баяртай байна” гэлээ.

Ц.Явсраймолом: Нэг ч гэсэн хүний амь аварчих юмсан гэж боддог



Хань бид хоёрын хуримыг хийж өгч байгаа байгууллагын хамт олондоо баярлалаа. Миний хувьд гал унтраах ангийн жолоочоор 20 жил ажиллаж байна. Хамгийн хэцүү үеэ энэ сайхан баяр хөөртэй өдрөөрөө яриад ч яах юм билээ. Хамгийн хэцүү том гол бол хоёр “Бөмбөгөр” худалдааны төв, Нарантуул захын гал байсан даа. Аюулгүй байдлаа хангаж хүний амь нас үрэгдүүлчихгүй байх юмсан гэж боддог” гэлээ.

Ийнхүү залуу хосын хайраар холбогдон амьдралын алтан шар замаа туулж, азжаргалаа тэгшитгэн үр хүүхдээ өсгөн торниулж, айл гэр болж байгаа баярт үйлээс нь аав ээж, ажлын хамт олон, ах дүүс нь хуваалцлаа.




 

g3 g4 g5 g6   g9 g10 g11 g12 g13 g14 g15 g16 g17 g18 g19 g20



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2018-05-16 00:27:24
    Bayar hurgie. Aj jargaltai saihan amidartsgaagaarai.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-15 11:25:53
    гэрлэх ёслолын ордонд гэрлэлт баталдаггүй зш\үгээр л шоунд дуртайг нь харуулдаг.
    122.201.22.192
    Мэдэгдсэн Хариулах
    • Mongol 2018-05-16 07:50:54
      Хуримаа хийж байгаа хосууд чинь инээд хоор баяр баясгалан нуурэнд нь байдаггуй юмуу?
      71.178.248.179
      Мэдэгдсэн Хариулах