Ерөнхийлөгч төв талбайд суулт хийж байгаа ажилтнуудтай уулзлаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байна.

“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм. Эдгээр хүсэлтийнх нь дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга суулт хийж байгаа салбар, салбарын ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна шинжлэх ухааны, боловсролын, соёл урлагийн, цаг уурын зэрэг олон салбарын ажилтнууд суулт зарлаж байгаа. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Биднийг гурван өдөр энд суулгаж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна” гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас дахин цаг гарган уулзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг хүлээн авч, маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх суултад оролцож байгаа салбарын төлөөллүүдтэй уулзахаар болов. Мөн Төрийн тэргүүн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх зэрэг бодлого баримталж байгаагаа хэллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мангаруудад 2018-05-18 06:32:03
    Төмөр зам барихад газар шорооны ажил заавал хийгддэг ккк ядаж Улаанбаатарын төмөр замаа үзчих мангаруудаа тэгээд ч Баттулгад ямар ч хамаагүй ш дээ
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-15 11:15:08
    Цалин нэмээд яадгийн нэмээд л юмны үнэ өсөөд нөгөө хэддээ гай болно. Шулам зангаа татаж байхгүй бол ард иргэд сувиалгчдад дургүй шүү дээ.
    122.201.22.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Балжаа 2018-05-15 08:02:25
    Юм ойлгодог хүнд бол төмөр замыг гацааж, мөнгөөр нь баахан хоосон шороо овоолж, өнөөдөр та нарыг ингэж ядарч суулт зарлах үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан хүн....
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-15 08:00:33
    баттулга цалин нэмэх юмуу чи тэр хэдэн тэмдэгээ л мереерее тараагаад аймагаа хэсээд тэмцээн узээд явж бай харин баасангаа тэргуун хатагтай болгоно биз
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-15 07:14:26
    2012 онд 390 долларын цалин авдаг байсан бол одоо 250 орчим болсон шүү дээ
    27.123.212.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-05-15 07:11:57
    Маш их дэмжиж байна.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах