Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт

- Нэг сумын хэмжээнд уул уурхайн 33 лиценз өгч болдог юм уу?-
 

“Жанжны нутаг сүйрлийн ирмэгт” хэмээн энэ нутгийг хэрсэн уул уурхайн лицензүүдийн асуудлыг хөндөн бичиж байхад зарим хүн “Яасан билэггүй юм бичдэг хүүхэд вэ” хэмээж байв. Гэтэл хэд хоногийн өмнө “Сумын малчид, иргэд мал сүрэгтэйгээ хамт байх газаргүй боллоо” гэж нутгийн малчид манай редакц руу утас цохив.

Мэдээллийн мөрөөр томилолт өвөртлөн эх орны зүүн хил, Монголын тамгатай хутагтуудын нэг, Төрийн сайд агсан, тухайн үеийн шилдэг экологич байсан домогт Егүзэр хутагтын төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг зорьсон юм.

Сүхбаатар аймагт 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш өнөө хүртэл сонгуулийн маргаан үргэлжилж ирсэн. ИТХ нь 33 төлөөлөгчтэйгээс АН 17, МАН 16 суудал авсан ч Ч.Улаан гишүүн эрх мэдлээрээ, нөгөөтээгүүр намаараа далайлган Засаг даргаар өөрийн хүнийг хууль бусаар томилуулснаас үүдэн ИТХ нь хурлаа хийж чадахгүй, төсвөө ч батлахгүй өнөө хүрчээ. Энэ бүхний эцэст аймаг бүхэлдээ “Эзэнгүй айл” болсны гай Эрдэнэцагаан суманд нүүрлэсэн гэхэд хилсдэмгүй.

Сум нийтдээ 17.3 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай, зургаан мянга гаруй хүн амтай. Адууныхаа тоо толгойгоор улсад гуравдугаарт ордог, зүүн бүсийн хурдны өлгий. Аймагтаа газар нутаг, хүн амын тоогоор хамгийн томд тооцогддог ч гэлээ ганц сумын хэмжээнд уул уурхайн 33 лиценз олгочихоор хүн, мал нь хаана яаж амьдрах билээ. Энэ дотор ураны лиценз дөрөв байгаа нь “Кожеговь” компанийн мэдлийнх бөгөөд малчид “Манай нутгийг Дорноговийн Улаанбадрах сумынх шиг болгох вий” хэмээн айж байгаа гэнэ.

Газрын тосны хоёр лицензийн нэгийг “Петро Матад” компани авсан бол, нөгөө нь “МАКС” группийн захирал Д.Ганбаатарынх гэх боловч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, хоёр улсын хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэнд байгуулж буй газрын тосны үйлдвэр аж. Харин нүүрсний зөвшөөрөл бүхий уурхай долоо, жоншны зөвшөөрөлтэй хоёр, гянтболдын зөвшөөрөл бүхий гурав, молибдений зөвшөөрөлтэй хоёр, ховор металлын зөвшөөрөлтэй нэг компани байна. Бусад нь ямар нэртэй ашигт малтмалынх болохоо нууцалсан уу, ямартай ч бүртгэлд оруулсангүй. Эдгээр лицензийн 14 нь “А”, бусад нь хайгуулынх юм.

Нэмж хэлэхэд, лицензүүдийн цаадах эзэд тодорхой бус. Ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай гэх ч тус улсын хувийн хэвшлийнхэн голлодог юм байна. Ашигт малтмалын орд, газар нутгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг социализмын үед сумын орлогч даргаар ажиллаж, хариуцлагатай алба хашиж байсан хүн бусдад өгч, Хятадын компаниудад үйлчлээд байна гэх бухимдал, гомдол ч олон хүний амнаас гарч байлаа.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар нутгийн иргэд эртнээс тахиж, шүтэж ирсэн Баянцагаан хайрхны орчим Хятад эзэнтэй компани жонш гэх нэрээр ураны хайгуул хийж эхэлсэн гэнэ. Мөн хайгуул нэрээр газар нутгийг сэндийчин хууль бус олборлолт явуулж байж болзошгүйг ч хэлж байна. Өнгөрсөн жил тус компани гал алдсанаас дөрвөн хүн амиа алдсан, асуудал бүрхэг байдалд шийдэгдсэнийг зарим хүн ярив.

Эрдэнэцагаан сумын төвөөс хаашаа ч гарсан энд тэндгүй өрөм тавьснаас үзэхэд, хязгаар нутгийн хаа хүртэл ухаж төнхөн, цооног гаргасныг хариулж хянах эзэнгүй, тэдгээр нь хэд хүрчхээд буйг тоолж баршгүй юм. Сайжруулсан зам тавих, засах нэрээр булаг шандыг нь боож ширгээсэн нь жалгын нэг тааралдаж байна.

Тоосжилтын тухайд байх ёстой хэр хэмжээнээс хэтэрч байна гэдгийг энэ нутгийнхан хэдэн жилийн өмнөөс ярьсан хуучин сэдэв. Харин одоо тоосжилтын гай гамшиг малаа барахад хүргэж, аргаа барсан иргэд төвийн хэвлэлд хандсан нь энэ гэнэ.

Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн газрын тос зөөдөг том тэрэгнүүд, Хөөтийн нүүрсний уурхайн тээвэр Эрдэнэцагаан сумын I болон VII багийн нутгийг дамжин Бичигтийн боомтоор урд хөрш рүү гардаг. Зам дагуу нутаг нь малын бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржаа байдаг газар. Тэд замынхаа батлагдсан трасыг баримтлахгүй дуртай газраараа давхисаар газрын хөрсийг эвдэж, хөрөөний ир шиг болгожээ.

Сайжруулсан зам тавьсан нэртэй ч ачаагаа ачаад гарахдаа л түүгээр гарсан дүр эсгэж, дунд нь дуртай газраараа давхиж, хилийн боомт руу орохдоо эргээд нөгөөх зам дээрээ гардаг байна. Ингэж олон салаа зам үүсгэснээр малын бэлчээр тахлагдаж, хөрс нь улаан шороогоор эргэжээ. Өдөртөө 100 гаруй том тэрэг урд хөршийг зорин өнгөрдөг бөгөөд тоосонд нь тэр хавиар нутагладаг малчдын малын уушги гэмтэж үхэж хорогдох нь ихэсжээ. Дээр нь энэ нутгийн хөрс эмзэг бүтэцтэй.

2008 онд доктор Д.Даш нарын “Сүхбаатар аймгийн цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа”-нд ингэж дурдсан байдаг. Сүүлийн жилүүдэд тус сумын нутагт Хятадын компаниуд хадлан хадах зөвшөөрөл авч орж ирээд өвс ногоог үндсээр нь булгалан улаан хавцгай болгоод буцдаг болсныг манай сонин тухайн үед бичиж л байсан. Тэгвэл нэгэнт ийм болгосон газар дахиж өвс ногоо ургахгүй сул шороо шуурч байдаг болсныг нутгийн зах руу оров уу, үгүй юу гэж малчид ярьж байна. Тэр дотор эмийн ховор ургамал, хар тамхины хар,цагаан өвс, бонгыг хамж аваад хадлангийн цуваанд ачиж хилээр гараад явчихдаг гэнэ.

Нутаг ус нь ийнхүү сүйрлийн ирмэгт ирсэнд иргэд учраа олохгүй сандарч байгаа бол энэ сумын 20 гаруй өндөр настан сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Байгаль орчны байцаагч нартаа хэлээд зогсохгүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тэдний нэг Цэрэндорж хэлэхдээ Сумын Засаг даргадаа хандахаар Засгийн газар мэднэ гэдэг. Аргаа бараад тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаанд 19 хуудас материалыг өргөдөл, гомдлын хамт хүргүүлсэн. Гэтэл ганц хуудас бичгээр хариу ирүүлэхдээ “Орон нутгийнхаа удирдлагад ханд” гэсэн байна.

Ингээд бид дээр тэнгэр хол, доор газар хатуу гэгч болчхоод сууж байна гэсэн бол уул уурхайн улаан тоосонд амьдрах аргагүй болоод буй I, VII багийн иргэдийг төлөөлж сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ч.Адъяасүрэн “Энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, иргэдийнхээ талд асуудлыг шийдүүлэхийн төлөө явна. Уул уурхайд найр тавих аваас Ч.Улаан гишүүнийг эргүүлэн татах хүртэл тэмцэнэ” гэлээ.

Үргэлжлэл бий.

 Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баясаа 2020-04-30 05:04:58
    Эрдэнэцагаан сум маш онцлог сум шүү. Хүн ам ихтэй. Өргөн уудам нутагтай .түүх домогт газруудтай юм. Энд янз бүрийн лиценз өгч байхаар аялал жуулчлал хөгжүүлж....
    162.158.178.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Хатигин баясгалан. 2019-03-25 03:37:13
    33лицензийг хураалгаж хүчингүй болгох хэрэгтэй. Улаан гэж юу ч хийдэггүй зөнөсөн хулгайч байна. Нутгийн ахан дүүс минь. Ч. Улаанийг дахин бүү сонгоорой.
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2018-05-16 14:27:48
    16 ЦАГ ЗАВСАРГҮЙ АЖИЛЛАЖ БОЛНО ГЭЖ ЯМАР НОВШИЙН ЖУНГАА НЬ ХЭЛЧИХЭВ ДЭЭ МОНГОЛЧУУД ГАЗАР НУТАГТАА ХЭЗЭЭ ЭЗЭН БОЛОХ ЮМ БЭ ЭНЭ ЖУНГААНУУД ЗАЙЛ...
    103.10.22.188
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-15 05:54:22
    shaal teneg yum bichih yum. tegeed tatvaraa avaad ajlyn bairtai bolj baival hudlaa reket hiij mungu husah gesen yavuurgui Sanaa unerteed bn naadahaas chini
    124.158.90.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-15 04:34:58
    Ulaaniig songhoor gazar shoroo hurtel ulaan bololgui yahav de. Yadaj ayataihan nertei huniig songoldoo.
    103.26.195.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdenetsagaan  2018-05-15 03:58:00
    Dornod Sukhbaatar aimagt Mongol yalsan uu Topor topor shig baij chadaj bn uu. Tadjikistan tal gazaraa China aldsan. manai zuun hyazgaart mongol hun ezen bish.
    66.181.189.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-15 03:20:20
    егч болно 33 байтугай 66-г ч егч болно хууль нь тийм юм 33 лиценз егч болохгуй гэсэн юм хаа ч байхгуй мэддэг юмаа л бич мэдэхгуй бол дуугуй л бай
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-15 03:07:31
    Манай Сүхбаатар аймагт бас даам даам дэлгүүрүүд олон байна, Юун өдрийн 8 цаг өдөрт бараг 16 цаг ажилаад байхы
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
    • 1 2018-05-15 07:33:28
      16 цаг ажиллаж болохгүй гэж ямар үхэр нь чамд хэлчихвээ
      202.70.34.98
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-15 02:49:55
    Аль 10-д жилийн өмнө Сүхбаатарын энэ хавиар явсан чинь Монголын нутгаар уу хятадын нутгаар яваад байна уу гэдэг нь ялгагдахгүй хачин болчихсон байсан шүү яана д...
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Hohi ni 2018-05-15 02:44:35
    Ulaan gishuuniigee oorsdoo songochihood odoo gonshigonood baih yum. Songoltoo lzov hii l dee. Ene olon jil naad ovgonoo songood oodolson yum bna uu
    59.153.112.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-15 02:33:00
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-15 02:20:53
    33 уунээс 14 а лицензтэй сум захаас аван байгаа ийм том газартай суманд юун суртэй юм дундговийн баянжаргалан энэ сумаас 5 дахин бага газартай а лиценз 20 гаруй...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaan 2018-05-15 02:18:14
    CH ulaanaa chonotoigoo kubaaj I'd Gazar shoroogoo kudaldsan urbagchiig tsaazal..
    66.181.161.99
    Мэдэгдсэн Хариулах