Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Нийслэлийн 152 хорооны хэсгийн байцаагчийн уулзалт зөвлөгөөн Хүүхдийн Урлан бүтээх төвд болно.

09:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Энэ үеэр Австрали улс дахь “Умайн хүзүүний хорт хавдарыг бууруулсан туршлага, умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүл чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор “ХАМТДАА ХАЙРЛАЯ-2018” өдөрлөг зохион явуулна.

10:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдаа болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн хуралд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батхүү болон БСШУСЯ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцож, үзэсгэлэн худалдааны зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө.

11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангийн хамтарсан ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өдөрлөгийн талаарх Хэвлэлийн бага хурал MN мэдээллийн төвд болно.
 
11:00 цагт:  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны В1 давхарын мэдээллийн танхимд болно.

11:00 цагт:  Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.