Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Дэлхийн гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг.

Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл юм.

Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 24 жил болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 13 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.

Тухайлбал, энэ өдрийн хүрээнд жанжин Сүхбаатар танхимд  “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийнэ.

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-05-15 01:58:49
    30 гэр бүл сайн дураараа идсэн ууснаа буцааж гаргаж улсынхаа ирээдүйг гэрэтүллэ.г
    66.181.178.189
    Мэдэгдсэн Хариулах