Б.Батдэлгэр ШЕЗ-ийн гадаа суултаа үргэлжлүүлж байна
“Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр өнгөрсөн долоо хоногт “Сант” сургуулийн гадаа суулт хийсэн бол өчигдрөөс эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаа суултаа үргэлжлүүлж байна.

Тэрбээр дээрх сургуулийн өргөтгөлийн барилгын 80 хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд хоёр шатны шүүхээс чанаргүй барилга барьж, Улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг эсэргүүцэж, эцэг эхчүүдэд зөв мэдээлэл өгөх зорилготой ийнхүү суулт хийж байгаа юм.

Тэрбээр “Чанаргүй барилгад хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд анхааралдаа авах хэрэгтэй. Түүнээс гадна шүүх эрх мэдэлтэй, танил талтай, мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, буруу шийдвэр гаргаад байна. Шүүгч нартай холбоотой Ёсзүйн хороонд өгсөн гомдлуудыг өнөөдрийг хүртэл хурлаа хийж шийдээгүй байна. Өнөөдөр хүртэл нэг шүүгчтэй холбоотой гомдлыг өгсөн байгаа. Хэзээ ямар арга хэмжээ авч, хариу өгтөл нь суултаа хийнэ” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭНХ 2018-05-15 04:10:07
    Үнэн ялах болтугай. Амжилт хүсье
    103.10.22.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-05-15 01:59:16
    Shuugchid chin tsagaan deer haraar bichsen huul zorchood baihad huuliar bish es zuin durmeer hariutslaga tootsdog. Shhugch nar huuli zuin yamarch hariutslaga ...
    112.72.14.53
    Мэдэгдсэн Хариулах