Б.Мягмар: Хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоотлоо тэмцэнэ
Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн баасан гарагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр ажил хаялтын өмнөх суултыг хийж эхэлсэн. Суулт хийх шалтгаан нь эмч, сувилагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж буй. Мөн тэд өчигдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, хэлэлцээр хийхийг хүслээ.  

Ингээд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа.
 
-Өнөөдрийн байдлаар эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд яг хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Хэдэн төгрөгөөр нэмэхийг шаардаж ийнхүү жагсаал, суулт хийгээд байгаа юм?

-Компанийн захирлуудын цалинг хараад үзээрэй. Сарын цалин нь хэдэн мянган ам.доллараар яригдаж байна. Гэтэл шөнөжин нойргүй ,цурам хийлгүй эрүүл энхийн манаанд зогссон эмч, сувилагч нар өнөөдөр хэдэн төгрөгийн цалин авч байна вэ гэхээр хэлэхэд ч үнэхээр өрөвдөлтөй.  Гар дээрээ авч байгаа 460 мянган төгрөг нь цалингийн зээлэндээ явж ард нь мөнгө үлдэхгүй байна. Солонгос руу олноороо гарч боолын хөдөлмөр хийж мөнгөтэй болж өр ширээ дарах гэсэн хүсэл сонирхолтойгоо байгаагаа сувилагчид нуухгүй байна. Өнөөдөр эмч сувилагч нар ядарч зүдэрч, уйлж ажиллаж байна. Тиймээс Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоохын тулд тэмцлээ өдөр өдрөөр чангаруулан тэмцэх болно.

-Суулт хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Хугацаагүй. Ерөнхий сайдад өгсөн шаардлагынхаа хариуг автлаа сууна. Гэхдээ хариу авахаас илүү бид нар хэлэлцээр хийж үр дүнд хүртэл тэмцэнэ. Хариу цаас аваад ажлын тайлан шиг юманд хууртагдахгүй ээ. Цэнхэр дэлгэцийн ард сайхан сайхан үлгэр зохиож ярьсан зүйлд автахгүй шүү. Бидэнд бодит үр дүн хэрэгтэй. 2018 оны төсөвт тодотгол хийх ёстой. Хоёрдугаар улиралд багтааж цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Бидний суултанд эмнэлэг болгоноос төлөөлж нэг үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, их эмч хүн нийт сувилагч асрагч нараа төлөөлж сууж байгаа. Энэ төлөөлөл өдөр өдөрт тоо нь нэмэгдэнэ. Тайван замаар ойлгуулахыг эрмэлзэж сууж байна.

-Эдийн засаг хэцүү байгаа үед цалин хөлс нэмэх боломж байгаа гэж харж байна уу?

-Төсөвт асар их боломж бий. Үүнийг хэрэгжүүлэхгүй байна. Төр авч чадахгүй байгаа татваруудаа авах хэрэгтэй. Салбар салбарт байгаа нөөц боломжийг шавхах хэрэгтэй. Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэмлэмжийг тогтоох цаг болсон. Монголд шударга тэгш бус харилцаа их байна. Төрийн үйлчилгээнд ажиллаж ачааны хүндийг үүрч байгаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхнаас 100 дахин илүү өндөр цалин авч байгаа албан тушаалтнууд төрд байгаа. Тэднийхээ цалинг багасгаж танаж, эд нарынхаа цалинг нэмэх ёстой. Энэ бол дэндүү шударга бус зүйл учраас бидний тэмцэл үр дүнд хүрэх ёстой.

-Сувилагчдын цалинг нэмэгдүүлэх боломжтой гэлээ. Яг хэдэн төгрөгөөр нэмэх шаардлагатай байна вэ?

-50-иас доошгүй хувиар нэмэх ёстой. Одоо 420-566  мянгын хооронд цалинтай байна. Үүнийг аваад татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ өгөхөөр гар дээрээ 150-250 мянган төгрөг авдаг. Зээлээ төлөхөөр ард 3-30 мянган төгрөг үлддэг. Үүгээр яаж сар амьдрах юм бэ, ар гэрийнхнээ яаж тэжээх юм бэ. Мөн өрийн сүлжээнд орчихоод байгаа учраас ядаж 50-иас доошгүй хувиар нэмэх боломжтой. Өнгөрсөн 2014 оноос хойш цалин сохор зоосоор ч нэмэгдээгүй. Харин улсын төсөв бол нэмэгдсэн шүү дээ.

-Салбарын сайддаа хандсан гэсэн. Ямар хариу хүлээж авсан бэ?

-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хариу өгсөн. Бидний тавьсан шаардлагыг хангахуйц хэмжээний хариу ирүүлээгүй учир суултаа үргэлжлүүлж байна. Сайд ҮЭ-ийн шахалтаар цалин нэмэхгүй гэсэн тул Ерөнхий сайдтай хэлэлцээрт орохыг шаардаж байна. Түүнчлэн төр засагт дуу хоолойгоо нэгтгэж хүргэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн М.Билэгт эмч, сувилагч нарыг цалингаа голох ёсгүй. Таныг ч хоёр нүүртэй ажиллаж, эмч нарыг турхирлаа гэж мэдэгдсэн?

-Ард түмэндээ сайхан амлаж гарч ирсэн төрийн түшээд ичгэвэтэр зүйл ярьж байгаад ичих хэрэгтэй. ҮЭ-ийн байгууллага түүнд эвлэлдэн нэгдсэн гишүүд эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нар эвлэлдэн нэгдэх эрхийнхээ төлөө хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө хийж байгаа шударга тэмцлийг улстөрийн янз бүрийн башир аргаар дарангуйлж, тэмцэж жагсах эрхийг нь хааж байгаа нь шударга биш үйлдэл. М.Билэгт гишүүн 4,2 тэрбум төгрөгөөр хэмжигдэх газартай юм билээ. Тэр мөнгөөрөө сувилагчдын цалинг нэмэл дээ. Нотлогдоогүй олон мэдээллийг төрийн ордоны сэнтийгээсээ мэдээлсэн асуудалд нь тодорхой арга хэмжээ авна.

-Энэ суулт тэмцэл үр дүнд хүрэхгүй бол яах вэ?

-Энэ тэмцлийг Эрүүл мэндийн яам, төр засаг ч дэмжих ёстой. Монголчууд нэг нэгнийхээ зовлон жаргалыг ойлгоод ширээний ард суух, гарц гаргалгаа хайх болов уу гэж гэж найдаж байна. Бид үр дүн гартал тэмцэх болно. Энэ том салбарын асуудал зөвхөн эмч, ажилчдын асуудал биш. Цаанаа Монгол хүний эрүүл мэнд, чанартай үйлчилгээ авах асуудал хүртэл яригдаж байгаа учраас энэ бол улс орны хэмжээний  шийдэх асуудал юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • NAD AJIL HREGTEI 2018-05-20 13:44:03
    EMCHIIN AJLAA HIIHE BOLICHIHGUI YU.UGASA UVCHLUL BUURAHGUI SHDE INGLEE GEED.NADAD AJIL HEREGTEI BNA TIIM BOLOHOR EMCH NAR AJLASA GAR ZAIGA TAVIJ UG
    103.229.123.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-17 17:03:19
    Амжилт хүсье, дэмжиж бна
    112.72.11.103
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2018-05-16 09:17:03
    Myagmariig demjij bna. ttsalingaa nemuulhiin telee sain tsemtseerei AMJILT
    139.5.219.136
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-16 09:06:00
    Ene ajliig zaaval hii gedeggui yum bgaa biz de tsalin hurehgui baigaa bol oor ajil olj hiitsgeegeech
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-16 04:49:11
    Emchiin tsaling nemeh esehiig ard irhedeesee asuu.Uvchin tussanaaraa emch nart eruul mendee muljuuleh ysgui.Mungund ulairsan emch mungu l bodohoos uur ymgui.
    112.72.11.114
    Мэдэгдсэн Хариулах
  • бсүх 2018-05-16 03:44:03
    Мягмар зөв ярьж байна.Тэмцэлдээ тууштай байгаарай бусад эмч сувилагч нар боломжоороо дэмжих нь зүйтэй байх яагаад гэвэл та нарын цалинг нэмүүлэх ийнтөлөө тэр хү...
    66.181.161.4
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-15 15:27:17
    Ta nariig hen muljsun ym.Harin uvchind sanalagsdaar ta nar biznes hiij muljdug biz dee.Ajliin bairaa chuluuluud zailtsgaa.Ajil hiih zaluus uchnuun baina.
    112.72.11.109
    Мэдэгдсэн Хариулах
  • hm 2018-05-15 12:56:24
    Ajil haya
    172.56.28.22
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-15 10:25:32
    Mygmariim esreg hudlaa bichsen ym baihgui.Notloh barimt baigaa shuu.Hudlaa gevel shuuh deer nuureldchie.Uhaan chini eruul bol helsen ugee bodooroi.
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-15 09:09:35
    Битгий Мягмар ын эсрэг худлаа юм бичээд байгаарай ,
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-15 07:25:15
    Mygmaraa targan mah 5 tsuliinhaa shuliig uugaad nuhriinhuu uvurt umhiiheer hehreed hevtej baihgui turiin talbaid umhii ungaj suuhaa boli.Ylgadasaa tseverleerei...
    112.72.11.118
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-15 04:39:57
    Mongoliin uildvernii evleli demjij baigaa yum uu. etsee hurtel temtseerei,Sarangerel said chin IH-iin gishuud ch hudlaa yarij nemehgui baikh arga saam heregl...
    66.181.184.93
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-15 04:21:41
    Ta nar undur tsalin avchihlaar irgediin uvchlul buurch ajil chini hunguruh ym uu.Mygmar 3 uruu bair avligaar avchihaad ingej shulsee uschuulj hutsaad baigaa biz...
    112.72.11.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-15 04:13:37
    Мягмар шиг бидний цаг зав муу ажил хийдэг хүмүүсийг төлөөлөн тэмцэж байгаад баярлан дэмжиж байна,Маш их дэмжиж байна.Зав муу тул очиж чадахгүй байна.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • гүр 2018-05-15 03:55:06
    ийм балай хүүхнийг дагаж ажил амьдралаа барах хэрэггүй дээ. хувийн хэвшлийнхэн наад цалин нэмэх гэдэг юманд чинь чирэгдэж дуусаж байна. төрөөр оролдож байхаар ч...
    202.70.41.114
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-15 02:41:27
    Tetgevert harahdaa avdag tetgemjind ni jil bur 90 terbum tugrug zartsuuldag ym gesen.Ter chini henii mungu ve.Mygmar gedeg pendger uuruusuu ugdug ym uu.
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-15 02:29:25
    Сувилагчдаа 300 400 мянгаар цаг наргүй ажилладгаа боль.Ажлын найман цаг ажилаад л цагаа бүртгүүлээд гэртээ харьж амарцгааж бай
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-05-15 02:23:33
    Ene neg balai huuhen sayhan l umnu ajillaj baisan togtvortoi zasgiig bas ingej bgad l unahad ni odoo bid tohiroltsson asuudal shiidegdlee ged l bsan
    203.229.141.14
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-15 02:07:34
    Суугаад яадаг юм бэ. НДГ, Татварын газрын тайлан хөөгөөд л хүнийг хохироосон компаниудаа зарлаад хохиролгүй болгооч. 1 жилээр цалингаа өгөөгүй өгөх бодолгүй к
    66.181.178.189
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-15 01:51:51
    дэмжиж байна
    123.178.164.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-15 01:40:07
    Цалин мөн тэтгэвэр нэмэх нэмж чадахгүй бол төр дараа болохгүй байх 12-16 онд АН төр барихдаа долларыг 1300-2600 болгосон Үүнд монгол банк хараал идсэн Золжаргал...
    112.72.14.66
    Мэдэгдсэн Хариулах