Ж.Мөнхбат: Юун зодоон хийх вэ, намайг харлуулах гэсэн увайгүй үйлдэл
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёр зодолдож нэгнээ хэвтэрт оруулсан талаар мэдээллийг TV9 телевизийн "Монгол коммент" нэврүүлгийнхэн орон даяар цацсан билээ.

Тэгвэл өнөөдөр Ж.Мөнхбат зодуулсан гэх мэдээллийн талаар сэтгүүлчдэд тайлбар өгчээ. 

Тэрбээр “Н.Номтойбаярыг зодуулсан гэдэг мэдээ би олж уншсан. Өмнө нь олон удаа ийм төрлийн мэдээлэл гарч байсан. Энэ удаагийн мэдээлэл бол арай дэндүү мэдээлэл байна билээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой хоёр сайт болон ТВ9-өөр гарсан. ТВ-9 телевизийн сэтгүүлч баталгаажаагүй баримт цацсандаа уучлал гуйсан. Миний бие ар гэрийн гачигдлаар чөлөө аваад, эмнэлгээр явж байгаад өчигдөр Улаанбаатар хотод ирсэн. Энэ хооронд ийм мэдээлэл цацагдсан байсан.  Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл.  Харилцан зодоон хийсэн явдал байхгүй. Одоогоор ар гэрийн гачигдалтай, хувь хүнийхээ хувьд ч сэтгэлзүйн таагүй нөхцөлд байна. Сүүлийн үед надтай холбоотой нүүрсчин, казиночин гэх мэдээлэл их гардаг. Тоогоод  байдаггүй. Намайг харлуулах гэсэн хүмүүст хандаж битгий ийм юм хийгээч гэж хүсмээр байна” гэв. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2018-05-14 22:11:28
    Энэ сдаг ал гэвэл хамгийн түрүүннд гар өргөнө харваас нүдэнд хүйтэн хулгайч.Яахаараа энэ новш шоронд орж шороонд булагддаггүй юм Хадгаламж банкны мөнгөөр жунай ...
    112.72.14.43
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 13:58:26
    нэмээд хэлэхэд концессчин одоо болж байна уу
    64.119.19.133
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 10:30:15
    тв9-ийн хар энерги билгээ муу мэдээ болгоныг инээж байгаад дамжуулдаг хэний ч мэдээжийн юмыг тайлбарлаад тэнэгтээд наад пуужээ нь эргуу амьтан дулэгнээд л
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
    • urgen 2018-05-15 04:20:51
      Yag unen shuu ed ner medeelel egeh bish hunii muud durlaj heterhii uls terjij yaridag hicnneen udaan neg sedev yarina geecn uzhee bolison
      202.21.117.178
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-14 10:01:47
    Kheruul hkiikhee boliochee, hkeruul khiisen ch 2 hkunii l ajil ym,ar hkiikh ajilgyi setguulch ber...boli..
    122.201.24.50
    Мэдэгдсэн Хариулах