Сайд Ц.Нямдоржийг шалгуулна гэв
“Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн, Хонхэрэйд Б.Энхбат Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийн одоо амьдарч байгаа орон байр нь энэ хүнд авлига өгч ашиглуулж байж болох талаар шалгах, мөн түүнийг Хятад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлыг  шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ.
 
Мөн Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах  албыг дахин байгуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх гэж буй талаараа мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр ярихдаа “Уг нь Монгол Улсад тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилдаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах  алба гэсэн тусгай байгууллага байсан. Гэтэл нэр бүхий цөөн хэдэн улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө 2014 онд татан буулгасан. Иймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд монгол төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мөрдөн байцаах албыг  эргэн байгуулах асуудлыг судлан шийдвэрлэж холбогдох хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд боловсруулан УИХ-д оруулан батлуулж, энэ байгууллагын үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-08-08 06:25:11
    Shudarga huniig shalgaad yu ch olj doloohgui dee
    66.181.181.201
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-15 01:04:14
    Эрдэнэтийн 49, Зоригийн хэрэг гээд олон юманд ард түмнийхээ төлөө дуугарсны хариу нь энэ. Энэ шизо өвгөн хэний зараалаар яваа бол?
    150.129.140.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэт 49 хувийнхны шидсэн чулуу 2018-05-15 00:57:47
    Энэ Энхбат сайхан залууг буудаж алсан шизо шүү дээ. Шоронд нь буцааж явуул.
    108.175.224.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэт 49 хувийнхны шидсэн чулуу 2018-05-14 13:06:42
    Эрдэнэтийн 49 хувьтай тэмцээд ард түмний талд зогссоныхоо төлөө Нямдорж зарим хүний дургүйг хүргэж байгааг ард түмэн харж байна. Энд АН- ын Эрдэнэбат тэргүүн
    59.153.113.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэмцэх зүйлээ олоогүй байна. 2018-05-14 13:00:48
    Урдаар 60 тэрбумтай тэмцэх хэрэгтэй ш дээ. Инээдтэй жижиг юмаар бүү хөөцөлдөж нэр нүүрээ бар. Түрээсийн байрны хөлс 60 тэрбумын дэргэд өчүүхэн зүйл шүү дээ.
    59.153.113.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-05-14 12:28:01
    АМГАА МИНЬ БОЛЬЖ ҮЗ. БУСДЫН ГАР ХӨЛ БОЛОХОО БОЛЬ. ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА УУ.
    202.131.7.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин #1 2018-05-14 10:59:42
    Маш зев
    121.99.217.173
    Мэдэгдсэн Хариулах
  • хай хай 2018-05-14 10:47:52
    улс төржихөө болиоч ээ энэ нөхөр хүртэл. өмнө нь ингээд хуцаж байхгүй хүн алаад явж байсан биздээ
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-14 08:06:40
    Хаха. Өөр тэмцэх юм алга уу?
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-14 07:27:59
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.138
    Мэдэгдсэн Хариулах