Түүхч Д.Өлзийбаатар Төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээлээ

Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар Төрийн гурван өндөрлөг болон Хотын дарга С.Батболд нарт хандан ил захидал илгээжээ.

Ил захидалд 1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөөт цогцолбор байгуулахыг хүсчээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


ИЛ ЗАХИДАЛ

Эрхэм та бүгдийн мөхөс миний захидлыг толилон таалах өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдсөн VIII Богд Жибзундамба тэргүүтэй эх орончид Монгол үндэстний тусгаар тогтнох, цаашид хөгжин мандах тэмцлийн эхийг тавьж, улмаар 1911 оны 12 сарын 29-нд Монгол улс сэргээн байгуулагдсаныг даян дэлхийд зарлан тунхагласан билээ. Монголчууд тусгаар улсаа байгуулж, дэлхийн түүхийн тавцан дахин гарч ирсэн энэ баатарлаг тэмцлийг сэдэж, оройлсон VIII Богд Жибзундамба, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Түшээт ван Чагдаржав, Далай ван Гомбосүрэн, Эрдэнэ ван Намсрай, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй эх орончдыг түүх эс мартана.

Улс тусгаар тогтнолоо тунхаглаж, ард олон хөгжлийн төлөө сэрэн өндийсөн тэр үеэс Богд хааны ордон Монгол Улсын тусгаар тогтнол мандсан ариун голомт, нийт Монгол туургатны итгэл найдварын төв болон дээдлэгдэж хавь орчны газар нь баатарлаг өвөг дээдсийн цусанд дэвтэж, хөлсөнд ариуссан ариун дагшин хөрс, гүн хүндэтгэлт газар болон бидний үест хүрч ирсэн билээ. Гэтэл тусгаар тогтнолын үнэ цэн, утга учир улам бүр тодорсон эдүгээ цагт монголчуудын энэ ариун голомт, оюуны ба эдийн соёлын хосгүй өвийг дархлан хадгалсан Богд хааны ордон музейн сул газарт арван зоосны ашигт нүд, сэтгэл нь сохорсон хүмүүс архи пиво ууж, зугаацах газар байгуулахаар олон он дамнуулан оролдож ирэв. Өнгөрснийг сануулж, өнөөг ухааруулж, ирээдүйг дархлах үүрэгтэй түүхч миний бие энэ балмад харалган үйлдлийг эгнэгт таслан зогсоож, Богд хааны ордон музейн арын болон зүүн талбайд 1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн үйл хэргийг мөнхөлсөн хөшөөт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнг нийт олноороо хамтран байгуулах санал дэвшүүлж байна.

Өвөг дээдсийн халуун амиараа дархлан босгосон Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу хойч үед байнга сануулан ухааруулж, өнгөрсөн үеийн тэмцэл, ялалтыг хадгалж, өнөө цагт бадруулж, ирээдүйд үлдээх Эх орончдын хөшөөт цогцолбор байгуулах энэ саналыг Монгол Улсын эзэн хаан VIII Богд Жибзундамба тэргүүтэй эх орончдын хойчис, өдгөө цагийн төрийн жолоо атгасан эрхмүүд болон УИХ-ын түшээ нар, нийт ард иргэд дэмжинэ гэдэгт бат итгэн энэхүү илээр хаягласан захидлыг өргөн уламжлав.

Сайн үйл дэлгэртүгэй.

Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэргийн түүхч, хурандаа 2018-05-15 05:33:22
    Түүхч гээд төрийн шагнал хүртээд байгаа Д.Өлзийбаатар, Н.Батсайхан нараа Жавзандамба гэгч түвдийг тухайн үед 4 аймаг, 1 хязгаараар бутарсан монголчуудыг сүсэг
    150.129.143.32
    Мэдэгдсэн Хариулах
    • 1 2018-05-15 07:39:10
      Тийм байлаа ч Монгол улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн
      202.70.34.98
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-14 15:37:27
    TANY ACHAAR TER DURAK BATBOLD ZUWSHUURLIIG TSUTSALJEE, BAYAR KHURGEI
    150.129.143.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-14 10:53:28
    Энэ хүү саналыг бүх Монголчууд дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр дундаа төр засгийн тэргүүн, түшээ нар бүгд дэмжинэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • jak 2018-05-14 10:04:32
    Demjij bna
    43.242.241.247
    Мэдэгдсэн Хариулах
  • жаргал  2018-05-14 09:28:46
    дэмжиж байна. маш зөв саналыг Ерөнхийлөгч маань дэмжээрэй.
    203.6.176.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-14 05:53:46
    Эдүгээ үеийн төрийн байж байгаа царай нь бараг л чадахгүй биздээ. Газар нутаг нь ч ухуулж төнхүүлээд дууслаа даа...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэсайхан 2018-05-14 05:51:49
    Маш зөв. Дэмжиж байнө
    103.26.195.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Mash zuv 2018-05-14 05:34:00
    Demjij bn
    202.9.41.109
    Мэдэгдсэн Хариулах