Г.Мандахнаран, П.Орхон нарын шилдгүүд цэргийн ДАШТ-ийг өнжинө

Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москвад болно. 33 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд оролцохоор өчигдөр эх орноосоо морджээ.

Багийн бүрэлдэхүүнд:
 

  • ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд,
  • ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг,
  • Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, Э.Цэвэгмид,
  • Цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, Г.Отгонжаргал,
  • Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно.


Харин цэргийн дэлхийн аваргууд болох гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Орхон, ОУХМ О.Үйтүмэн нарын шилдгүүд өнжжээ.

Монголын багийн ахлагчаар хошууч Б.Мөнхтуул, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Д.Цогтбаатар, шүүгчээр олон улсын шүүгч, ОУХМ Г.Амархүү нар явсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.