П.Даш: Генерал цол надад гоёл чимэглэл биш, миний хөдөлмөрийн үнэлэмж байсан
Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураах тухай зарлиг гаргаж, Ч.Амарболд, П.Даш нарт хүртээсэн хошууч генерал, Т.Дашдэлэгт хүртээсэн бригадын генерал цолыг хураах шийдвэрийг гаргаад удаж буй

Хил манасан байлдагчаас хошууч генерал болтлоо хилийн цэрэгт зүтгэж, Онцгой байдлын ерөнхий газрын тулгын чулууг анх тавьсан хошууч генерал асан П.Даштай ярилцcанаа хүргэж байна.

-Хошууч генерал цолыг хураах зарлиг гарсныг та анх яаж мэдсэн бэ?

-За даа, одоо зурагдсан пянз шиг яриад ч яах юм билээ дээ гэж бодож байна шүү. Фэйсбүүк дээр гарсан байна гэдгийг хүүхэд маань дуулгасан. Ямар учиртай юм бол гэж эхэндээ гайхаж эргэлзсэн. Уг нь бол цол хураах нь цэргийн албанд хамаатай болохоос аль эрт цэргийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэртээ гарсан надад хамаагүй баймаар юм даа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол хураах нь зөв юмуу, буруу юмуу. Хамгийн гол нь гурван генерал гурвуулаа гэмт хэрэгт холбогдож байсан гэдгийг онцолсон байсан?

-Буруу зөвийг нь би шүүдэг юм бишээ. Хуулийг манайхан янз бүрээр тайлбарлаж хэрэглэж байна. Хуулиндаа бол Ерөнхийлөгч өгсөн цолоо эргүүлж авахыг заасан. Цэргийн цолны тухай хуулинд гэмт хэрэгт хорих ял эдэлсэн, гадаадын харьяат болсон цэргийн албан хаагчдын цолыг хураана гэж тодорхой заасан байгаа. Гэтэл яг хуулиар сайн харахаар цэргийн алба хаагч гэж хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Цэргийн албаны тухай хуулинд “Цэргийн байгууллагад цэргийн албыг биеэрээ хааж яваа алба хаагчийг цэргийн алба хаагч гэнэ” гээд тодорхой заасан. Ийм хүн гэмт хэрэгт холбогдоод ял эдлээд, эсвэл гадаадын иргэн болсон бол цолыг нь хурааж авч болно. Гэтэл бид гурвын хувьд аваад үзэхээр яг таарахгүй байгаа юм.

Т.Дашдэлэг генералын хувьд Монголдоо нисэхийн мэргэжлийн ховор генералуудын нэг болно. Харин гэмт хэрэгт холбогдсоных нь тухайд гэвэл генерал биш хурандаа байх үед нь яригдсан асуудал юм билээ. Нэг хэсэг нь хэргийг  хэрэгсэхгүй болгосон. Дараа нь нэг нам гарч ирээд “Энэ чинь гэмт хэрэг байсан” гээд шийтгэж байх жишээний. Гурван тэтгэврийн насны хөгшнөөр оролдох нь хэнд ямар ашигтай юм бэ.

Миний хувьд 1972 онд хилийн цэрэгт татагдаж очоод байлдагчаар алба хааж байгаад сургуульд явсан. Тэгээд төгсч ирээд заставын дарга хийсэн. Хилийн заставын хил хамгаалалт гэж ямар байх вэ гэдгийг өөрөө бодит байдал дээр туршиж, бий болгосон хүн. Хилийн харуулыг нэвтрүүлсэн. Дараа нь цагдаагийн акедамийг төгсөөд алтан медалтай төгссөн гээд отрядын даргаар томилсон гээд тухайн үеийн алба маань миний ажлын үнэмлэмж байсан юм. Харин одоо хар гай болж байгаа юмуу даа.

Хилийн заставын штабын дарга байх үед 1995 онд буюу одоогоос 23 жилийн өмнө хошууч генерал цолыг өгч байсан юм. Тэгээд штабын даргын ажлаа хийж байгаад 2004 онд гамшгаас хамгаалах байгууллага шинээр бий болох үед намайг цэргийн албанаас чөлөөлж, энэ албанд томилсон. Үндсэндээ бол миний цэргийн алба 2004 онд дууссан гэсэн үг юм. Харин одоо миний хийж байсан ажил, албан тушаалтай холбогдуулж байгаа бол тэргүүн комиссар гэсэн цолыг Шадар сайд авах байлгүй дээ.

-Цолоо хураалгана гэхээр танд гомдол харуусал төрж байсан уу?

-Гомдол биш юмаа. Надад гомдох шалтгаан өмнө ч бий. Манай нийгэм, төрийн тогтолцоо нэг л биш байна. Би Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболдод гомдоод ч яах юм билээ. Төрийн тогтолцооны байгаа байдал нь ийм дүр төрхтэй юмаа. Хэрэв хариуцлага хүлээдэг тогтолцоотой байсан бол хүмүүс дураараа аашлахгүй шүү дээ.

-Одоо таныг тэргүүн комиссар гэж дуудах уу?

-Заавал тэргүүн комиссар гэж дуудах шаардлага байхгүй. Энэ цолыг хураасан хураагаагүй генерал цолтойгоо үлдэнэ. Хүмүүс намайг “Генералаа” гэж дууддаг. Миний хувьд 23 жил энэ цолыг үүрсэн болохоор яг овог шиг болчихож дээ.

-Цол хурааж авна гэхээр бичиг цаасан дээр захирамж гаргаад болдог эд үү, эсвэл мөрдэсийг нь хурааж авдаг зүйл үү?

-23 жил үүрсэн цол гэхээр мөн ч олон мөрдэс, хувцас бий дээ. Тэднийг хурааж аваад шатаадаг гэдгийг би мэдэхгүй юм. Генерал цол надад гоёл чимэглэл биш, тухайн үед миний хөдөлмөрийг үнэлсэн үнэмлэмж байсан. Гоёод явъя гэвэл надад дахиад цол байгаа шүү дээ.

-Үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахын тулд цэрэг, цагдаагаар оролддог гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?

Миний хувьд цэргийн хоёр сургуулийг төгссөн хүн. Улс орны байдлыг харахад цэрэг, цагдаагийнхныг нь самарчихвал тэр улс хүний гарт орох дөт замыг бий болгочихно гэсэн үг. Эх оронч үзэл цэрэг дайнаар дамжиж гардаг. Хэрвээ цэрэг хүчний байгууллагыг самраад байвал сахилга бат байхгүй болно гэсэн үг дээ. Энэ бүхнийг харахад нийгэм төрийн тогтолцоотой холбоотой өөрчлөлт шийдвэрүүд юмдаа. Үүнийг л өөрчлөхгүй бол болохгүй.

-Та ОБЕГ-ын анхны дарга. Гэвч 2010 оноос эхлэн таныг Онцгой байдлын албанд даргын алба хашиж байхад авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар орлогчтойгоо хамт яллуулсан?

-Хүнийг шүүхээр л хэлмэгдүүлдэг юм байгаа биздээ. Надад Эрүүгийн хуулийн 20 зүйл ангиар цагдаагийн байгууллагад өгсөн шүү. Эхнээс нь хэрэгсэхгүй болгосоор байгаад сүүлдээ бүгдийг нь хэрэгсэхгүй болгох нь хаашаа юм бэ гэж бодсон юм байлгүй дээ. Хоёр гэрээний асуудлаар буруутгасан. Тэр гэрээ нь улсад хохирол учруулах байтугай харин ч ашиг авчирсан юм. Гэрээгээр явсан будааны үр дүнд Атрын гуравдугаар аян ямар амжилттай болсныг хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Энд бас л нийгмийн гажуудал харагдана. Захиалга өгч зохиомол хэрэг үүсгэсэн. Анх онцгой байдлын алба байгууллагдаад хөл дээрээ зогсч батжиж байх үед байгууллагын улсын нөөцийн сан руу гишүүд, дарга, бизнесмэн нар уралдаж эхэлсэн нь үнэн. Би улсын нөөцийн санг хариуцаж байсан хүний хувьд бусдын хошууг дүрүүлэхгүй байх тал дээр шударга байсан. Өөрөөр хэлбэл, энэ байгууллагыг бизнесийнхэнд самруулахгүй гэж зүтгэсэн хүн. Ийм буруу шударга бус байдлаас хамгаалах гэхээр ганц хүн ганцаарддаг юм билээ. Тэгээд л намайг гүтгэлэгээр шоронд хүртэл хийсэн. Үнэндээ хэлмэгдүүлэлт явагдсан.

-Тухайн үед таныг Өршөөлийн хуульд хамруулна гэсэн юмуу, уучлал үзүүлж суллана гэсэн юмуу?

-Надад анх ял тулгахад Өршөөлийн тухай хуульд хамруулах гээд байсан. Гэмт хэрэг хийсэн хүнийг л өршөөлд хамруулдаг биз дээ. Хэрэг хийгээгүй хүнийг өршөөнө гэж юу яриад байгаа юм. Би хүлээж аваагүй. Тэгсээр байгаад сүүлдээ шүүхээр шийтгэгдэж  3,6 жилийн хорих ял авсан. Тэнд дээр намайг Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Өөрөөр хэлбэл, намайг ял эдлүүлэхгүй сулласан гэсэн үг. Өршөөлд хамрагдах хэрэг хийгээгүй. Тэр ч байтугай ял эдлээд сууж байхад уучлал үзүүлэх тухай яригдсан шүү. Түүнийг сонсоод маш их бухимдсан. Уучлалт үзүүлнэ гэдэг чинь хэргээ хүлээн зөвшөөрсөн, мөн ялынхаа хэдэн хувийг эдэлсэн, ядуу зүдүү гэж өргөдөл гаргасан хүнд үзүүлдэг юм.

-Таныг шүүх хурал дээрээ прокурорыг загнасан гэх асуудал тухайн үед нэлээд сенсааци тарьсан?

-Намайг өршөөлд хамруулаад өгье гэж хууль хяналтынхан хэлсэн. Үүнийг хүлээж аваагүй. Би шүүх хурал дээр байцаагч, прокурор нарт “Та нар мөнгө авах гэж байгаа бол өгөх ч үгүй. Надад мөнгө байхгүй ч үгүй” гэж хэлсэн. Шүүх хурал дуусаагүй байхад Ерөнхий прокурор дээр “Улсын яллагчийг загнадаг яасан шийртэй хулгайч вэ” гэж ярилцаж байна гэж тухайн үед чихэнд сонсогдож байсан.

-Та өөрийгөө хэлмэгдсэн гэлээ. Хэзээ нэгэн цагт нэр төрөө сэргээж цагаатгана гэж боддог уу?

-Бодолгүй яах вэ. Энэ төр нийгмийн тогтолцоо энэ чигээрээ байгаад байхгүй байх. Цаг өөрчлөгдөхөд цагаатгагдаж таараа гэж боддог. Хууль бус шийдвэр юм чинь хууль бус шийдвэрээ өөрчлөх байлгүй дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий. Би үнэний төлөө зүтгэсээр байгаад дуусна. Хамгийн гол нь үнэн явах нь нэрэнд цэвэр юмдаа.

-Одоо танд харамсах юм байхгүй юу?

-Байхгүй одоо юу байх юм. Гэхдээ онцгой байдлын албанд байхад их тамладаг байсан шүү. Машин тэрэг рүү халдана, ална гэж заналхийлнэ. Магадгүй чимээгүй байж байгаад цааш нь явуулчихыг ч үгүйсгэхгүй юм. Хамгийн гол нь гэр бүл, үр хүүхдээс салгаад эх орноос хөөчихгүй бол цолтой ч байна уу, цолгүй байна уу хамаагүй ээ. Амьдрал болж байгаа учраас тэр юм.

-Та эрдмийн ажил хийж байгаа юм байна. Яг ямар ажил дээр ажиллаж байна вэ?

-ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнд судалгааны ажил хийж байна. Гамшгийн чиглэлээр бүх судалгааг хийдэг. Гэхдээ манайд улсын нөөцийн талаар ямар нэгэн судалгаа байдаггүй. Улсын нөөцийн удирдлага, хадгалалт хамгаалалт ямар байх талаар судалгаа хийж байна. Улсын нөөц судлалаар ширхэг цаас ч байхгүй гэж хэлж болно. Тиймээс  улсын нөөц судлалын төв байгуулсан. Гэрээгээр хоёр хүн ажиллах ёстой. Тэрийгээ авч чадаагүй байна, орон тоогоор бол би ганцаараа ажиллаж байна даа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 0000000 2021-10-13 07:14:11
    хулгайч
  • bsukh 2018-05-18 08:21:15
    Эх орноосоо урваж гадаад дотоодын луйварчидтай нийлж ард түмнээс Эрдэнэтийг булааж авсан . ХУРЦ ГЕНЕРАЛЫН цолыг яах ёстой вэ?.Ерөнхийлөгч өө Өөрийн биеэр энэ ...
    66.181.181.238
    Мэдэгдсэн Хариулах
  • с.энхээ 2018-05-17 08:49:32
    Даш бол нөөцийг устагсан хүн.ханаас цол авсан нь хамаагүй ганцхан ёс зүйтэй байх хэрэгтэй.үүнд л учир нь байга юм.Дашдэлэг худлаа 1 том дууграад алаг бол...
    202.9.40.1
    Мэдэгдсэн Хариулах
  • huyag 2018-05-15 10:42:15
    Tangarag urgusun hun tangaragaasaa nytsaj ulsiin hurungu idchiheed yu geed gemgui tsaraildag bnaa
    202.9.41.21
    Мэдэгдсэн Хариулах
  • kongor 2018-05-15 02:08:38
    Kongort CH kayankirbaagaas neleed alt shaasan data. Bulai shunaltan.¢¢$$$$$$#$$$$
    66.181.161.99
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2018-05-14 17:47:00
    баахан идэж ууж гударч цусалсан гээ биз дээ ... үнэнээ хэлсэн хүн байдаг юм уу дандаа энхийн цагаан тагтаанууд
    77.136.19.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-14 15:29:28
    Би нутгийн нь хүн энэ хүн яасан ч худлаа хэлж хулгай хийхгүй хүн сайд нь улсын нөөцийг самарч чадахгүй болхоороо энэ хүнд хэрэг үүсгэсэн
    139.5.219.88
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 14:01:25
    өтөл насандаа шуналаа барьж дийлэлгүй улсын хөрөнгөнөөс жаахан хумслаад ял авсан гэсэн, өмнөх алдар гавьяагаараа дараагийн гэмт үйлдлийг зөвтгөхгүй шүү
    64.119.19.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-05-14 10:26:57
    Генерал цол эрхэм цол учраас шоронд орвол хураадаг гарахаар нь өгдөг байх ёстой. МУСГЗ хүн шоронд байна бодвол шоронд соёл түгээж байгаа байх тийм үү.
    112.72.14.151
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2018-05-14 10:05:39
    BalIar luiwarjin
    43.242.241.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Ha 2018-05-14 08:59:36
    Hudlaa gar
    202.9.41.31
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-14 06:12:22
    hulgai hiihdee yu bodoj bsan hun be?
    202.179.26.253
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-14 06:05:10
    huilgach , avilgagvh humuus tsol buzarlah ehrgui ee
    213.55.176.215
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин эдэнд улс эх орон хамаагүй сайд бо 2018-05-14 05:40:52
    Энхболдын ганц хийж чадах ажил нь энэ өшөө хорсолдоо баригдсан энэ нөхөр хол явахгүйдээ өшт хүн өлийн даваан дээр гэдэг нэг л юм болох вий
    66.181.160.28
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-14 04:45:57
    энэ өвөөг болно болно оо. улсын нөөцийг ёстой самарсан шүү дээ
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-05-14 03:54:46
    Амарболд генералд л харамсаж байна энэ өвгөний хувьд бол хангалттай идсэн гээ биз дээ
    103.212.117.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Гарри  2018-05-14 03:44:26
    Зи-гийн чаддаг мэддэг ганц ажил
    103.26.194.22
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-14 03:24:49
    улсын нөөцөөс болж шоронд орсон биз дээ тэгээд хаширахгүй дахиад л улсын нөөцтэй зууралдах юм даа
    103.57.92.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Очироо 2018-05-14 03:46:49
      харин тийм хөөрхий тэр онцгойгийн хүмүүст цалинг нь тавьж өгөхгүй юу болж байлаа
      202.21.124.20
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-05-14 03:01:22
    Ямарч бодлогогүй алхам хийж суудаг Ерөнхийлөгчийг тамгын газрын даргатай нь хамт шоронд хийвэл таарна
    64.119.25.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-14 02:18:34
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.162
    Мэдэгдсэн Хариулах