Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж, зугаацсан аав, охин хоёрын энэхүү үйлдлийг тус дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өчигдөр мэдээлсэн билээ.
Тодруулбал, Voice шоунд оролцож байгаа Энгүүнд аав нь гар буу өгч, гэрийнхээ цонхоор буудуулж байгаа бичлэг цахим сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулаад байсан юм.
Тэгвэл бусдад буруу үлгэр дуурайлал болох үйлдэл үзүүлсэн аав, охин хоёр буруугаа ухамсарлаж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан уучлалт гуйжээ.
Энгүүн “Миний аавтайгаа хамт хийн буугаар буудаж байгаа бичлэг хүмүүсийг эмзэглүүлж, их уурлуулсан. Би хүн гэмтээе, галт зэвсгийг сурталчилъя гэсэн зорилгоор санаатай энэ үйлдлийг хийгээгүй юм шүү. Энэ явдалдаа үнэхээр их харамсаж байна. Намайг уучлаарай. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж өөрийнхөө цахим хуудсаараа мэдэгджээ.
Харин аав нь “Энэ буу кинонд ашигладаг буу. Хүн амьтан гэмтээхгүй. Аав хүний хувьд охиноо ийм асуудалд оруулсандаа харамсаж байна. Та бүхнээс уучлал хүсч байна” гэжээ.
О.Сайхан
Оллоо.mn