Улаанбаатарт 22-24 хэм дулаан

-Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна-


Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, төвийн аймгуудын нутаг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм,  бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.