Дэгийн тухай хуулиар дэггүй гишүүдэд хариуцлага тооцдог болно
Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага тооцдоггүй хүмүүс бол парламентын гишүүд. Тиймдээ ч элдэв асуудалд нэр нь холбогдсон халдашгүй бүрэн эрх, дархан байдал гэсэн нэрээрээ халхавчлаад өнгөрдөг.

Одоо бүр сүүлдээ нэгнээ чуулганы танхимдаа элдвээр хэлж гутаан доромжлох үзэгдэл гарсаар байдаг болов. Эрээ цээргүй аашлахыг эрхэм гишүүдээс ч харж болмоор санагддаг.  Харин алдаа гаргасан Засгийн газрын гишүүдийг албан тушаалтай нь ярьдаг. Өөрөөр хэлбэл, сайдын суудлаас чөлөөлөх, буулгах гэх мэт. Харин алдаа гаргасан УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцдог болох вэ.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн үндсэн гол ажил болох, хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах үүднээс Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хандсан байгаа билээ.

Уг төсөлд чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй, хуралдаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах зэрэг хариуцлагын зохицуулалтыг оруулсан байна.

Мөн гишүүдийг хурууны хээгээр ирцийг нь бүртгэж, саналаа өгөх асуудал ч хөндөгдөж байгаа юм. Хэрэв энэ хууль батлагдвал гишүүдийн хариуцлага нэмэгдэж, хувийн ажлынхаа хажуугаар хууль баталдаг явдал нь зогсоно гэж хууль санаачлагчид нь үзэж байгаа юм. Ингэж Дэгийн тухай хуулийг өөрчилснөөр дэггүй гишүүдийг дэгэнд оруулах боломжтой юм.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2018-05-13 10:25:28
    Мөнгөөрөө гишүүн болсон энэ хүмүүс этика мэдэхгүй. Эдэнд төр улс падийгүй. Компанидаа ашигтайгаар хууль цоолох гэж УИД-д ирсэн. тэд дэгийг мөнгөөр шийднэ
    144.138.241.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-13 06:28:49
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.90
    Мэдэгдсэн Хариулах