Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хариуцлагатай жижүүрүүд ажиллаж эхэллээ
Урин дулаан цаг ирж хүн бүр амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ ая тухтай амарч зугаалж өнгөрүүлэхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Гэрэлт гудамжийг зорьдог болсон билээ.

Тэгвэл нийслэлчүүдийн амарч, зугаалдаг цөөн газрын нэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эрхэлдэг хүн олширсон. Тэд орчноо бохирдуулах, ил задгай хогоо хаях, ногоон байгууламжийг гэмтээх зэрэг зөрчил түгээмэл гаргадаг байна.

Үүнтэй холбогдуулан тус байгууллагын даргын тушаалаар өдөр бүр 13 цагаас 23 цаг хүртэл 7-8 хүний бүрэлдэхүүнтэй, хариуцлагатай жижүүр ажиллуулж эхэлжээ. Тэд хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг мөн ногоон байгууламжийг тогтмол хянах бөгөөд БЗД-ийн цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтрах ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.