Монгол Улсын зүүн хязгаар болох Дорнод аймагт хятадууд гаарч эхэллээ гэсэн мэдээлэл гарсаар байгаа. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл биш юм. Учир нь хэдхэн хоногийн өмнө монгол хүнийг “Миний газар нутаг дээгүүр явлаа” хэмээн загнаж бичлэг хийсэн хятад иргэн Мио Фуюан гэгч эрийн эрээ цээргүй авирласан бичлэг олон нийтийн сүлжээнд хүчээ авсан юм.
Тэрбээр Дорнод аймагт олон жил амьдарч байгаа бөгөөд монгол эхнэртэй аж. Тэрбээр ноосны үйлдвэр барих газрын зөвшөөрөлтэй байсан бөгөөд түүнийг нь аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн захирамж гаргаж зөвшөөрлийг нь цуцалсан. Гэхдээ энэ газраа эхнэрийнхээ нэрээр авсан байжээ. Гадаадын иргэнд газар урт хугацаагаар газар эзэмшүүлэх эрх зүйн орчин байхгүй учраас ийнхүү эхнэрийнхээ нэрээр авсан байжээ.
Тэгвэл үйлдвэр барихаар барьсан барилга байгууламжийг нь нурааж, газрыг нь албадан чөлөөлөх болсныг ч дуулгасан байгаа юм.
Ноосны үйлдвэрийн барилга барьж, түүгээр ч зогсохгүй химийн хорт бодис ашиглан Хэрлэн голын эрэг дээр ноос угааж болзошгүй байсан энэ үйлдлийг таслан зогсоож, эзэмшлийн газрын зөвшөөрлийг нь цуцлах болсонд орон нутгийн иргэд дэмжиж байгаа ажээ.
О.Сайхан
Оллоо.mn