Минж агнасан гэж худлаа мэдээлэл цахим сүлжээнд тараасан уу
“Тэнгэр заяат анчдын групп фэйсбүүк хуудсанд нэгэн иргэн минж буудсан тухайгаа постолж оруулсан байсан.
Тодруулбал, энэ сарын 5-нд фэйсбүүк группэд “Өчигдөр гол дагаж шувуу хөөцөлдөж яваад, ёндоороод ийм сайхан юм хусчихлаа” хэмээн үхсэн минж, хажууд нь бууны зураг оруулсан байсан юм.

Тэгвэл манайд минж агнаж байсан тохиолдол гарч байгаагүй гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Учир нь манайд минжийг нутаглуулсан, цөөн тооны байдаг болохоор хууль бусаар агнахыг хориглодог юм. Түүнчлэн дархан цаазтай газарт минж агнах боломжгүй гэжээ. 

Дээрх зураг оруулсан иргэн тайлбар хийхдээ “Тухайн группэд янз бүрийн асуудал үүсгэдэг хүмүүсийг гаргахын тулд худлаа мэдээлэл тавьсан” гэжээ. Тэрбээр Германы иргэний фэйсбүүкт хийсэн зураг байсныг авч тавьсан гэжээ.
Дашрамд дуулгахад, манайх Хэнтий аймгийн Дархан цаазтай минж үржүүлгийн гзарт 45 минж байна. Харин байгальд байгаа нь 24 гэнэ. Энэ долоо хоногт энэ жилийнхээ төлийг хүлээж авах бөгөөд оройлцоогоор зургаан төл авах тооцоотой байгаа гэнэ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk  2018-05-13 04:30:39
    naad zurag chin minj bish haliuni zurag baina
    121.94.19.161
    Мэдэгдсэн Хариулах