Ус ашигласны төлбөрөөс 47.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” чуулган дээр мэдээлэл хийсэн билээ.

Манай улсын цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь нь 2015 онд 65 хувьтай байсан байна. Үүнээс нэг сая орчим хүн баталгаагүй ил задгай болон зөөврийн усыг усандаа ашиглаж хэрэглэж байна гэсэн судалгааг гаргажээ.

Түүнчлэн усны асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Ус ашигласны төлбөрөөс өнгөрсөн онд 47.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс 35 хувийг ус байгаль орчин хамгаалахад зарцуулж байна. Бид олсон орлогоо буцаагаад ус, байгаль орчинд зарцуулбал маш том дэм болно” гэж мэдээлсэн юм.
Ер нь сүүлийн үед төрийн бус байгууллагууд ус ашигласны төлбөр гэж авдаггүй, усны нөөц, цэнгэг усгүй болж байгаа энэ үед ус бохирдуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж буй. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ус ашиглагч 2018-05-13 12:33:56
    Үнэндээ ганцхан Оюутолгой л 2017 онд ашигласан усныхаа төлбөрийг бүтнээр өгсөн бол 42.5 сая доллар төлөх байсан тэгэхэд бүгд 47.5 тэрбум төгрөг бага байна.
    66.181.160.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-13 04:01:27
    Одоохонд төлбөр аваад л усаа асгаад л удахгүй ус нөгөө монголчуудын яридагаар чандман эрдэнэ болно шүү дээ
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах