Экс Ерөнхий сайдуудыг баярлуулан гомдоож, ХЗДХ-ийн сайдыг байцаахыг оролдсон долоо хоног
Өнгөрсөн долоо хоногийн хувьд эрүүгийн ертөнцөд нэлээд үйл явдал өрнөсөн долоо хоног болж өнгөрлөө. Тухайлбал, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хэд хэдэн шинэ баримтуудыг дэлгэсэн нь яах аргагүй анхаарал татав. Мөн түүнчлэн Оюутолгой, Дубайн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хоригдож байгаа экс Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдсэн шүүх хурал нэлээд шүүмжлэл дагуулав. Түүнээс гадна ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлаар ТЕГ-аас дуудаж байцаалт авах гэсэн боловч амжилтгүй болжээ гэх мэт эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд ихээхэн анхаарал татжээ.

Нэг өдрийн дотор хоёр шийдвэр гаргасан шүүх хурал

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын нэг сар хоригдох хугацаа энэ сарын 10-нд дуусгавар болж, шүүхээс дахин хорих эсэхийг шийдэх хурал маргаантай болов. Анхан шатны шүүхээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас энэ шийдвэрийг хүлээж авсангүй. Тийм учраас суллуулах боломжгүй гэсэн гомдлыг дүүргийн Ерөнхий шүүгчид прокурорын газраас гаргав. Харин Ерөнхий шүүгч үдээс хойш хуралдаан хийж, өмнөх шүүгчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, экс Ерөнхий сайд нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр тэд дахин нэг сар цагдан хоригдоно гэсэн үг. Энэ шийдвэрийг нь хүлээж аваагүй өмгөөлөгчид нь дараагийн шатны шүүхэд хандсан байгаа ажээ.
 
Ц.Нямдорж байцаалт өгөхгүй гэж “томров”

Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг суудлаас нь унагах асуудал их хурцдамал байдалд хүрлээ. Элдэв арга хэрэглэж байгаад унагах бодлого эсрэг намынханд нь яваад байх шигээ. Түүнийг нэр бүхий 9 сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудалд буруутгаж, гүйцэтгэх ажиллагааны даалгавар өгсөн алба хаагчдад нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа талаар Нийслэлийн прокурорын байгууллагаас товчхон мэдээлэл хийсэн. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Ц.Нямдоржоос ТЕГ-ынхан байцаалт авах гээд бараагүй байна. Тэрбээр “Та нарын дуудсанаар ирлээ. Гэхдээ байцаалт өгөхгүй” хэмээн хэгжүүрэхээд гараад явсан сурагтай.

С.Зориг агсны хэрэгтэй холбоотой шинэ нууцуудыг дэлгэв

Өнгөрсөн даваа гарагт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны амь насаа алдсан аймшигт хэргийн талаар цензургүй ярилаа. Тэрбээр энэхүү хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаад удаж буй. Түүний хэлсэн илчилсэн ярианаас хэд хэдэн анхаарал татахуйц мэдээлэл байв. Жишээлбэл, “С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган 1998 онд ганц удаа мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш ганц ч удаа мэдүүлэг өгөөгүй, өгдөггүй” гэв. Түүнчлэн Ц.Нямдоржийг хууль бусаар хавтаст хэргийг олж авч танилцсан гэж ч мэдэгдэв. Харин энэ мэдээллийг нь сайд үгүйсгэж мэдээлэл хийсэн юм.
Г.Эрдэнэбат их шийдэмгий ярьсан бөгөөд түүнийг хэн нэгний захиалгаар, хатгаасаар мэдээлэл хийлээ ч гэж хардаад байгаа юм.
 
Богд хааны музей болон “АПУ”-гийн дунд газрын маргаан үүсэв

Богд хааны музейн удирдлагууд болон ажилчид нь “АПУ” компанийн дунд газрын маргаан үүссэн долоо хонов байв. Тухайлбал, Богдын музейн эзэмшлийн газарт “АПУ”-гийн охин компани болох “Ван трейд” компани хөлбөмбөг үзэх асар барихаар газар шорооны ажил эхлүүлсэнийг эсэргүүцэж байгаа юм.
Тиймээс тус музейн удирдлагууд МХЕГ болон салбарын сайддаа хандсан байгаа ажээ. Учир нь өөрсдийнхөө тусгай хамгаалалттай бүсэд шоу цэнгээний газар бариулахгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд эд хөрөнгө, эрх мэдэл дархтай компанийнхан хүчээр барилгын ажлыг эхлүүлсэн байгаа билээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • t 2018-05-15 00:12:12
    Ene 2 p-a Bayarysogt nar OT gereeg zitguulj zuuchilj balag bolgoson. Odoo oluulaa bsn geed .
    182.160.2.15
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-05-13 05:40:01
    huuliinhan avilgavhidiin garin dor ajilladag boljee hunii zaavaraar ajilaa yavuuldag boljee shiidver ni ergej butssan iim l huuliin bgatai bolson bn haramsalta...
    122.201.22.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-13 04:02:15
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.210
    Мэдэгдсэн Хариулах