Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий,  Дархадын хотгор,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.