Монголын рагбигийн шигшээ баг Азийн аваргад оролцоно

Азийн  аварга шалгаруулах тэмцээн нь 2008 оноос эхлэн Азийн улс орнууд рагбигийн хөгжлийн түвшин болон бүсчилсэн байдлаар 5 бүсэд ангилагдан жил бүр аваргаа тодруулдаг олон улсын А зэрэглэлийн томоохон тэмцээн билээ.

Монголын шигшээ баг тус тэмцээнд Рагби-15 төрлөөр 2009 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2014 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний IV дивизонд Бруней болон Камбодж улсын шигшээ багуудтай өрсөлдөж аваргын цом хүртэж байсан түүхтэй.   Мөн 2010 оны Азийн Спортын 16-р Наадамд, 2011 онд Шанхай-7 тэмцээнд Рагбигийн Олимпийн төрөлд багтсан 7 хүний төрлөөр анх удаа оролцон ирээдүйн тамирчдынхаа туршлагыг арвижуулах их амжилт гаргах үндэс суурийг нь бататгасан байна.

Харин энэ онд Монголын шигшээ баг Казахстан улсын Алмата хотод зохион байгуулагдах Азийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний 3-р дивизонд өрсөлдөх эрхээ авчээ. Тус тэмцээнд Пакистан, Казахстан болон Киргизистан улсын шигшээ багуудтай тоглох юм. Энэхүү тэмцээний оноолт гарсан бөгөөд Монголын шигшээ багийн хувьд эхний тоглолтоо  2018 оны 5-р сарын 16-ны өдөр Ази тивийн шилдэг багуудын нэг тэмцээнийг эх орондоо зохион байгуулагч Казахстан улсын шигшээ багтай хийхээр учраа таараад байна.

Казахстан улсын шигшээ багийн хувьд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 1-р дивизоны баг бөгөөд 2016 онд Азийн Рагбигийн Холбоонооос шийтгэл хүлээн 2 жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан юм. 2017 оны Азийн Рагбигийн Холбооний жилийн эцсийн тайлангийн хурлаар эрхээ сэргээлгэсэн тус баг чансаа бууж Азийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний  3-р дивизонд өрсөлдөнө.

Монгол Улсын шигшээ баг 2018 оны 5-р сарын 19-ний өдөр эхний тоглолтын үр дүн болон Пакистан, Киргизистан улсын шигшээ багуудын тоглолтын үр дүнгээс хамааран  хоёр дахь тоглолтоо хийнэ.

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-05-11 12:51:00
    рагби гэж юу
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах