“Инновацийн үзэсгэлэн”-г нээлээ
“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээний хүрээнд  “Инновацийн үзэсгэлэн”-г өнөөдөр нээлээ. Үзэсгэлэнд  эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, лаборатори, төрийн болон төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй байгууллага оролцож, 200 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

Тодруулбал, үзэсгэлэнд инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн  үйлчилгээ, төрийн үйлчилгээний инноваци, нийгэм, соёлын инноваци, гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн, инновацийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэн Улаанбаатар чуулгын байранд маргаашийг дуустал үргэлжилнэ.















Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.