Сувилагчдын цалинг 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл,  Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд хүргэлээ. Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж,  тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох, шийдвэрлэх зорилгоор  уулзаж байгаагаа хэлсэн юм.

Сувилагч нарын төлөөлөл цалин хөлсийг нэмэгдүүлэх,  орон сууцны хангамжийг сайжруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгээ илэрхийлээ.

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400.000-500.000  төгрөг. Сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтөй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай  гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд хэллээ.

Үүнд жилдээ 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар тооцоо гарчээ. Мөн 5000 сувилагчийг орон сууцжуулж, ипотекийн зээлд хамруулах хүсэлтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • suvilagch 2018-05-12 06:21:43
    Sarangerel said uuruu iluu tsagiin munhu neheed baissn. Ta umuuruud baigaa Nyamdorj saidin mashinii munguur gehed heden myanga. suvilagchiin tsaling nemne.
    66.181.191.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-11 10:06:36
    Эрүүл мэндийн төвд шинжилгээ хийлгэх очир аваад очиход хүнгүй мөртлөө үдээс хойших очир өгөх жишээтэй ажил үйлчилгээ явуулж байна даа. сайдаа
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-11 09:23:21
    яагаад сэтгэгдлүүдийг устгаад байгаан бэ
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-11 09:18:19
    Юу вэ 7-хон хувь уу эд нар одоо хэнийг доромжлоод бгаан бэ
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-05-11 09:11:36
    Эх орондоо хийдгээ хийсэн ахмадуудын тэтгэвэр нэмэхсэн 12-16 онд АН төр барихдаа 62000 16-20 онд МАН 29000 аар л нэмсэн
    112.72.14.90
    Мэдэгдсэн Хариулах
    • тэтгэврийн хүн  2018-05-21 16:27:50
      АН-ын үед 20000 л нэмсэн шдээ. юун 62000 вэ? Он гараад МАН 27000. Ер нь ахмадуудын тэтгэврийг иймэрхүү л нэмж байга шдээ.
      103.212.117.210
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-11 09:06:48
    ядаж 50 хувь нэмээч дээ
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-11 08:59:04
    улсын эмнэлэгийн сувилагчид ёстой АМЬДААРАА ШУЛАМАС БОЛСОН ХҮМҮҮС. Ийм хүмүүсийн цалинг нэмж шуламсын аашийг дэврээгээд яахав. ЮМныхаа үнэийг нэмэхгүй буулгаж ү...
    64.119.18.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-05-11 08:58:26
    nemeh ni zov shuu ajil ih baidag shuu Ted nar ymarch ner bgui
    103.57.92.252
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-05-11 08:40:43
    oron suutsand oruulah ny zev, gehdee tsalin ny nemegdeed ender huutei , urt hugatsaanii zeeliin ersdeliig daahuu, nemegdeed 700 orchim bolno, tuugeer zeeliin t...
    64.119.18.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-05-11 07:27:29
    Сувилагч нарыг тэгж даврааж болохгүй Ховд аймагт гэхэд өнөөдөр өглөө 8 цагийн цахимтай 1 цагт гуйж үзүүлжийн зан харьцаа гэж ёстой байхгүй
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах