Төсвийн захиран зарцуулагч нар зөвлөлдөв

Нийслэл дэх бүх шатны төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт зориулсан зөвлөгөөн өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газар хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөнийг “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь”, “Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдвээр явуулж байна.

Нийслэл дүүргийн 2017 оны орон нутгийн төсөвт 1 их наяд 75.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч 878.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 196.7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын зардлыг санхүүжүүлж, нийт 2 их наяд төгрөгийн өмчтэй 1.3 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөвт 151.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
 


Зөвлөгөөнийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өнгөрсөн онд санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч, шаардлага тавьж ажиллалаа. Бүх шатны төсвийг захиран зарцуулдаг дарга нар ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Төрийн аудитын газраас ирсэн санал дүгнэлт, хариуцлага тооцох тухай, санхүүгийн сахилга бат болон хариуцлага алдсан төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт зөрчлийг арилгах акт өгсөн. Тиймээс хариуцлагаа ухамсарлаж, гаргасан санал дүгнэлтийг хүлээн авч хяналт тавьж, хагас жилийн ажлын тайландаа ажил хэрэг болгосон байх үүрэг өгч байна. Зөрчлийг арилгаж 2018 онд зөрчилгүй байхад онцгой анхаарч одооноос ажилдаа хариуцлагатай хандаж Үндэсний аудитын газар, Төрийн аудитын газар, Сангийн яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай” гэлээ.

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгдсэн тайланд нийслэл дүүргийн 10 төрийн сан, 106 орон нутгийн төсвийн байгууллага, төсөл арга хэмжээ, 398 улсын тусгай шилжүүлгийн байгууллага, 7 сан, нийслэлийн орон нутгийн өмчит 24 үйлдвэрийн газар, дүүргийн өмчит аж ахуйн тооцоот 34 үйлдвэрийн газар, нийт 603 байгууллагын санхүүгийн санхүүгийн тайланг нэгтгэж аудитын дүгнэлт гаргуулжээ.

2017 онд санхүүгийн нэгдсэн тайланд 280.7 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрснээс 59.2 тэрбум төгрөгийг аудитын явцад залруулж, 27.7 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчилд Төрийн аудитын газраас акт, албан шаардлага зөвлөмж хүргүүлжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.