“Улаанбаатар Марафон”-д  20 мянган хүн бүртгүүлээд байна

“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг энэ сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн нь сонирхогчийн  болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах аж. Сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамран оролцох юм.

Тус тэмцээний бүртгэл Монголын Оюутны Холбооны байранд энэ сарын 14-ний өдрийг хүртэл явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 мянган хүн бүртгүүлээд байгаа аж. Энэ жилийн хувьд бүртгэлийг 35 мянгад хүргээд зогсоох шийдвэртэй ажиллаж байгаа юм байна. Учир нь Улаанбаатарын хотын ачааллыг харгалзан үзэж, энэ тоог өсгөхгүй байх санал иржээ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.