“Гэрэлт гудамж”-нд хайраа цоожлоорой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно.

Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөх бол "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг "Мөнгөлөг хүн", битбокс болон гудамжны бүжиг сонирхогч залуус үзүүлбэрээ толилуулна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх "LOVE" хөшөөг өнөөдөр Гэрэлт гудамжинд байршуулсан. Орчин үеийн чиг хандлага, шинэлэг шийдэл загвараар бүтээгдсэн байна. "LOVE" бичиглэлтэй, зүрхэн хэлбэртэй, төмөр хийцтэй, хайрын цоож зүүх чимэглэлийн хөшөө нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

Монголын анхны автомашингүй шөнийн Гэрэлт гудамжинд олон сонирхолтой арга хэмжээнүүд, урлаг соёлын үзвэрийг сонирхож амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг худалдан авах боломжтой.

Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ork darga  2018-05-13 00:40:56
    amraltiin odor ter haviin humuusiig amrah ch erhgui bolgoj dee.
    121.94.19.161
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-05-11 12:22:25
    цэцэг барьсан хешее улаанбаатар хешее энэ шенийн гудамж хэнд хэрэгтэй юм хятад шиг энх тайвны гуур барьчих л даа японууд шиг анагаахын цогцолбор барьчих
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-05-11 06:52:35
    солонгосыг дууриаж балайрч байхаар шинэ юм сэтгээч
    124.41.67.231
    Мэдэгдсэн Хариулах
  • sar 2018-05-11 05:52:36
    tob aimgaa hogjuulj chadaagui hun yaj hotiig hogjuuleh be dee malnuu diin songolt
    202.131.244.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ff 2018-05-11 05:21:08
    iim hereggui mal yum hiihee boliosoi
    45.117.35.3
    Мэдэгдсэн Хариулах